С.Карри гайхалтай байлаа, “GSW” vs “CLE” 104:91

Twitter Print
2015 оны 06-р сар 15-нд 11:58 цагт
Мэдээний зураг,

NBA-ийн нэгэн гайхалтай улирал дуусахад хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. Өнөөдөр аваргын төлөөх цуврал тав дахь тоглолт болж, “Голден Стэйт Уорерз” 104:91-ээр хожсон юм. Ингэснээр финалын цувралыг 3:2-оор “Алтан мужийн дайчид” тэргүүлж эхэлсэн аж.

Энэ өдөр дөрвөн удаагийн улирлын үнэ цэнэтэй тоглогч, “Клевлэнд Кавалейрс”-ийн “од” Л.Жеймс 40 оноо, 14 самбар, 11 оновчтой дамжуулалт, Т.Томпсон 19 оноо, 10 самбар, Жи Ар Смит 14 оноо, И.Шумперт 10 оноо авсан. Харин талбайн эздээс С.Карри 37 оноо, 7 самбар, Д.Грин 16 оноо, 9 самбар, А.Игуодала 14 оноо, 8 самбар, 7 оновчтой дамжуулалт, Л.Барбоса 13 оноо, К.Томпсон 12 оноогоор багтаа тус болов.

Дээрх хоёр багийн дараагийн тоглолт энэ долоо хоногийн лхагва гарагт Клевлэнд хотод болно. Л.Жеймс хэдийгээр агуу тоглогч боловч, сагсан бөмбөг багийн спорт гэдгийг өнөөдөр С.Карри, К.Томпсон, Д.Грин, А.Игуодала, Л.Барбоса нар харууллаа.

Үүний зэрэгцээ домогт тоглогч С.Керр дасгалжуулагчийн хувиар амжилт гаргах ирээдүйтэй гэдгээ Оаклэнд хотод ирээд жинхэн утгаар нь мэдрүүлж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.