АНУ шинэ оны төсвөө эцсийн байдлаар баталжээ

Twitter Print
2013 оны 12-р сар 19-нд 17:11 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Сенат 2014 оны төсвөө эцсийн байдлаар баталлаа. Өмнө нь Төлөөлөгчдийн танхим батлаад байсан шинэ төсвийг 64 гишүүн дэмжиж, 36 гишүүн эсэргүүцсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама ойрын хоёр жил холбооны төсвийн алдагдлыг жил бүр нэг тэрбум жаахан гаран долларын хэмжээнд  тэнцвэржүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зурсан байна.

Сенат дахь санал хураалтын дүнг нэгтгэсний дараа тэрээр баяр хүргэж үг хэлэхдээ "сүүлийн хэдэн жилд анх удаа хоёр танхим дахь аль аль намууд төсөв батлахын төлөө хүчин чармайлтаа дайчиллаа" гэж тэмдэглэсэн байна. Конгрессын энэ хүчин чармайлтыг Холбооны нөөцийн системийн нарийн бичгийн дарга Бен Бернанке мөн үнэлж намуудын хоорондын зөвшилцөл "Ирэх хоёр жилийн хугацаанд хямралын дараах үеийн улс орны эдийн засгийг сэргээхэд төсвийн дарамтыг сулруулах хүчин зүйл” болж байна гэж онцолжээ.

Сенатын гишүүн, Ардчилсан намын Пэтти Мюррей болон Бүгд найрамдах намын Пол Райан нар одоо төсвийн хомсдолыг 23 тэрбум доллароор багасгах асуудлаар зөвшилцөл явуулж байгаа аж. Энэ зорилгод хүрэхийн тулд төсвийн зарим нэг таналт хийгээд зогсохгүй төрийн санд оруулах татварыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын тэтгэврийн шимтгэл болон агаарын тээврээр зорчих тасалбарын үнийг нэмэх арга замууд багтаж байгаа юм байна. Энэ бүхний дүнд ойрын арван жилийн хугацаанд төсөвт 85 тэрбум доллар нэмж хуримтлуулахаар төлөвлөж байгаа аж. 

Мөн зарим тодорхой салбарт төсвийн таналт хийснийг тодруулбал аравдугаар сарын 1-нээс эхэлсэн батлан хамгаалах салбарын  төсвийг 2014 оны санхүүгийн жилд 520,5 тэрбум доллар буюу Цагаан ордны засаг захиргаа  Конгресст дэвшүүлж байсан саналаас зургаан тэрбум доллароор танаж баталсан байна. Энэ мэт олон асуудлыг харгалзан үзэж шинэ оны төсвийн хомсдолыг зөвхөн 23 тэрбумаар багасгасан явдал 17 их наядаар тоологдох төрийн өрийн хувьд дусал төдийхөн зүйл гэж эдийн засаг судлаачид үзэж байгаа ажээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.