Төрсний дараах гам алдалтыг эмчлэх 6 арга

Twitter Print
2020 оны 02-р сар 26-нд 09:25 цагт
Мэдээний зураг,

Олон төрсөн ээжүүд минь төрсний дараа гам хэр барьсан бэ? Гам алдвал дахин төрж байж л зүгээр болдог гэлцдэг дээ. Гэвч гам алдалтыг эмчлэх арга байдаг байх нь. Үүнд:

1. Дугуй булантай цайг ижил 4 хуваагаад 1-ээр нь нэг удаа өтгөн цай чанаад ваннтай халуун бүлээн усанд хийж хөлөртлөө суугаад салхи авхуулахгүй битүү хувцалаад шууд унтаж амрах. 7-14 хоногт нэг удаа нийт 4 удаа ингэж салхи авхуулахгүй орж чадвал гам алдсаныг тайлдаг юм байна. Сануулж хэлэхэд ванн болон цайнд ороод арчсан алчуур, өмссөн хувцас дахин хэрэглэхээргүй болдог. Тиймээс дахин хэрэглэхгүй гэж тооцож хувцас алчуураа бэлдээрэй, мөн ваннаа нэлээн угааж зүлгэх хэрэг гарах нь ойлгомжтой.

2. Гам алдаад гар бугуйгаар янгинаж өвддөг болсон үед дөнгөж “гаргасан” хонины халуун сэвсэнд сайтар дүрж байгаад салхи авхуулахгүй боогоод хонуулдаг. Их үр дүнтэй юм билээ.

3. Гам алдаад дөрвөн мөч янгинаад толгой өвддөг болчихсон. Чихэр өвс буцалгаад 5 орой уух

4. Гам алдсаныг тайлахдаа сүүтэй цай ширмэн тогоонд буцалгаад буцалж байхад нь цайгаа юүлж аваад шууд халуун тогоогоо зулай дээрээ бага зэрэг зайтай хөмрөөд хөртөл нь барьдаг. 3 өдөр дарааллан хийгээд чихэндээ хөвөн хийж, малгай өмсөж унтдах .Тогоогоо 2 талаас нь 2 хүнээр алдахааргүй өргүүлээрэй

5. Салхи авч толгой өвддөг болсон бол түүхий өрөмнөөс шар тос гаргаад бүлээнээр нь өглөө өдөр орой гээд 3 удаа зулай дээр дусаагаарай. Толгой өвдөх, мартах зэрэг арилдаг. Чихэндээ хөвөн хийж малгай углахаа мартав даа.

6. Хонины халуун сэвс арьсанд нь боогоод суулгах арга бас байдаг. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.