Грек улс дампуурах уу?

Twitter Print
2015 оны 06-р сар 13-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийн хатуу бодлогыг эсэргүүцсэн Грек улс дампуурлын ирмэгт тулж ирээд байна. Учир нь Европын Комисс Грекийн хамгийн сүүлд шинэчилж өргөн барьсан тэдний эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг эргэн авч хэлэлцэхээс татгалзжээ. Европын Комиссийн Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, Германы Канцлер Ангела Меркел болон Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар одоогоор Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрастай уулзахаас татгалзаад байна. Саяхан Брюссельд болсон уулзалтын үеэр тэд Грекийн эдийн засгийн шинэчлэлийн жагсаалтыг өөрсдийн бодлогод нийцээгүй гэсэн шалтгаанаар татгалзсан байна. 

Грек улс Европын Холбооны нөөцийн сангийн аврах багцнаас 7.2 тэрбум еврог хэрэглээд байгаа бөгөөд дахин энэ аврах багцанд хамрагдахыг эрмэлзэж байгаа аж. ЕХ-ны Эдийн засаг болон Санхүүгийн төлөөлөгч Пьер Московисигийн хэлснээр сүүлийн санал хэлэлцээний үеэр Грекийн төлөөллийн тавьсан санал ЕХ-ны тавьсан шаардлага болон гол асуудал дээр төвлөрөөгүй гэж үзжээ. Үүнтэй холбоотойгоор ЕХ Афинаас хариу өгөхийг хүлээж байна.

Гректэй холбоотой асуудлаар Европын Холбооны бусад төрийн өндөрлөгүүдийн тэвчээр алдагдсаар байна. Энэ сарын 10-нд болсон Латин Америк, Карибын тэнгисийн орнуудыг хамарсан дээд хэмжээний уулзалтын үеэр Грек дэх маргаантай асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байсан боловч Алексис Ципрасыг эдийн засгийн шинэчлэлийн бодлого, төлөвлөгөөгөө цагтаа өргөн бариагүйд Жан-Клод Юнкер дургүйцлээ илэрхийлж байсан. Тус уулзалтаар Грекийн улс төрч ЕХ-ны парламентийн гишүүн Маргаритис Схинас "Бидний удирдагчид хэлэлцэх асуудал яг одоохондоо байхгүй" хэмээн нөхцөл байдалд бэлтгэл туйлийн хангалтгүй байснаа илтгэж байжээ.

Алексис Ципрасийг одоогийн байдлаар Ангела Меркел, Франсуа Олланд зэрэг томоохон ЕХ-ны удирдлагуудтай уулзах хэлэлцээнд нааштай арга хэмжээ авч чадахгүй гэж үзэж байгаа учраас дараагийн ЕХ-ны чуулган хүртэл уулзах шаардлага байхгүй гэж ажиглагчид хэлж байна. "Ахиц дэвшил байхгүй бол уулзалт хийх хэрэг байхгүй" хэмээн нэгэн нэр нь үл мэдэгдэх ЕХ-ны парламентийн өндөрлөг нэмж хэлжээ.

Бусад орнууд мөн үүний адил Гректэй холбоо тасарч байна. Жишээлбэл "ЕХ-ны зарим гишүүдийн тэвчээр аль хэдийнээ дууссан" хэмээн Финляндын Санхүү Эдийн Засгийн сайд Александр Стубб хэлжээ. Финляндад шинэ засгийн газар байгуулагдаад удаагүй юм. Тэдний дунд "Финнууд" нэртэй үндсэрхэг популист нам, Грекүүдэд олгож болзошгүй аврах багцын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.

Грекийн хямрал дуусах болоогүй байгааг улстөр судлаач нар нэмж хэлжээ. Германы Канцлер Анжела Меркелийн хэлж байгаагаар Грекчүүдийн хувьд цаг хугацаа маш (аюултай) хурдан алдагдаж байна. Энэ оны хоёрдугаар сард гаргасан аврах багц нь 7-р сард дуусах билээ. Энэхүү тусламжийг дахин сунгах хэрэгтэй болж байна. Гэтэл Грекийн засгийн газар 1,6 тэрбум еврог Олон улсын вальютын санд төлөх хэрэгтэй. Энэ сарын 18-нд Европын бүсийн санхүүгийн сайд нарын уулзалт болж, энэ асуудлын талаар албан ёсоор шийдэлд хүрэх болно гэж үзэж байна. Грекийн засгийн газарт ээлтэйгээр шийдэл гаргасан ч гэсэн тус аврах багцыг дахин уртасгах шаардлагатай болох болзошгүй. Учир нь Грек улс зөвхөн одоогийн зах зээл дээрээс өөрөө өөрсдийгөө санхүүжүүлэх боломжгүй юм. Мөн үүний хажуугаар Алексис Ципрас өөрийн сонгуулийн амлалтуудаа хойш нь тавилгүй, улс орон дотроо хатуу алхамуудыг хийх хүнд даалгавар ноогдоод байгаа юм. Грекийн засгийн газарт дотоодын иргэдийн тэтгэвэр, НӨАТ-ын тогтолцоо болон гадаад хөрөнгө оруулалттай төсвийн ашигуудыг тойрон хэрүүл маргаан үүсээд байгаа юм.

Эх сурлваж: Index.hu

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (122.201.31.188) 2015-06-13 10:32
      • 3
      • 1

      Монгол дампуураасай , өрөндөө идэгдээд дуусаасай пиздаакууд ХАХАХАХАХАХАХАХАХА инээдтэй амьтад ХАХАХАХХААХ ГАААААХ ТҮЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙЙ

      Хариулах

    • galzuud

      (202.21.113.206) 2015-06-15 15:05
      • 0
      • 0

      mongold amidardaggyi, gadaadad jorlon ceverlej baigaa soliootoo! chamshig yum zugeer ter chigtee zail za, eh ornoo hynii nutgaar solij jorlongoo yyrd ceverlej amidar, harin chamd Mongols uls TUUUUUIIII ch hamaagyi.

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.204) 2015-06-14 01:02
      • 0
      • 0

      muu lalar mine eh ornoo dampuuruulj yahnuu nowsh chin Muu hujaagiin shees l ingej yarindaa

      Хариулах