Эзэн хаан нь сэнтийдээ залрах үеэр Японыг солонго бүрхжээ

Twitter Print
2019 оны 10-р сар 23-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Японы эзэн хаан Нарүхито өчигдөр орон нутгийн цагаар 13:00 цагт эзэн хааны сэнтийд заларч буйгаа дэлхий нийтэд зарлан тунхагласан. Тэгвэл яг энэ цаг мөчид өвөрмөц сонин байгалийн үзэгдэл болжээ.

Тодруулбал, өчигдөр тус улсад бороотой байж таарсан ч, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болох үед бороо намжиж, маш өвөрмөц содон солонго нийслэл хотыг бүрхсэн нь гэрэл зургийн хальснаа бууж, нийгмийн сүлжээгээд цацагдсан юм.Эзэн хаан сэнтийд залрах цагт тэнгэрийг шинжих нь тус улсад тогтсон уламжлал бөгөөд энэ цаг мөчид солонго татсан нь ард иргэдийг гайхшруулжээ.

Нийгмийн сүлжээнд япончууд солонгоны зургийг нийтэлж, “Солонго ийм доогуур татаж буйг анх удаа харж байна”, “Эзэн хааны ордны дээгүүр солонго татаж байна”, “Хаан ширээнд залрахаас өмнө бороо намжиж, солонго татлаа. Гайхамшиг мөн үү” гэх мэтээр янз бүрийн тайлбар бичсэн байлаа. Япончууд байгалийн эл гайхалтай үзэгдлийг шинэ цагийн билгэдэл хэмээн хүлээн авч байна. Ёслолын ажиллагаанд дэлхийн 183 орны төрийн тэргүүн болон Ерөнхий сайд, Элчин сайд нар мөн зургаан улсын хунтайж, эзэн хааны бие төлөөлөгч, эзэн хааны төрөл төрөгсөд, нийгэм улс төр,соёл урлагийн алдартан зэрэг нийт 2000 гаруй хүн ирж оролцжээ.

Image result for Japan rainbow

Эзэн хааныг үг хэлсний дараа 21 удаа ёслолын буудлага хийв. Японы аймаг хотуудаас нийт 26000 цагдаагийн албан хаагч нарыг татан хамгаалалтанд гаргажээ. Үүний дараа ард түмэндээ ёслон хүндэтгэн тэмдэглэх парад зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан хэдий ч саяхан болсон хар салхины гамшгаар 70 гаруй хүн амь насаа алдсан, ард түмэнд эд материалын их хэмжээний хохирол учирсантай холбоотойгоор дараа сарын 10-нд хийхээр хойшлуулжээ.

Г.Ананд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.