Архангайд төрөлт буурчээ

Twitter Print
2015 оны 06-р сар 11-нд 17:58 цагт
Мэдээний зураг,

Архангай аймгийн статистикийн хэлтсээс 2015 оны эхний таван сард тус аймагт нас баралт өсч, төрөлт буурсан талаар мэдээлэл хийжээ. Тодруулбал, тус аймагт энэ оны эхний таван сарын байдлаар 873 хүүхэд төржээ. Харин 186 хүн нас барсан байна. Энэ нь өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулбал төрөлт 6.7 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин хүн амын нас баралт 11 тохиолдлоор буюу 6.3 хувиар их байгааг тус аймгийн мэргэжилтнүүд онцолжээ.

1000 хүнд ноогдох төрөлт 9.3, нас баралт 2.0 ноогдож хүн амын ердийн цэвэр өсөлт 7.3 промил байна.

Нэгээс тав хүртлэх насны хүүхдийн эндэгдэл хоёр гарч 1000 амьд төрөлтөд 2.3 ноогдож 2014 оны мөн үеийнхээс нэг тохиолдлоор багасчээ. Нялхсын буюу 0-1 насны 13 хүүхэд нас бараж амьд төрөлтөд 15.0 ноогдож байгаа явдал ноднин жилийн мөн үеийнхээс хоёр тохиолдлоор нэмэгдсэнг харуулж байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.