Автобусны ухаалаг картыг ирэх сарын 7-ноос эхлэн ашиглана

Twitter Print
2015 оны 06-р сар 11-нд 15:33 цагт
Мэдээний зураг,

Автобусны ухаалаг картыг ирэх сарын 7-ноос эхлэн ашиглахаар болжээ. Энэхүү карт нь худалдаанд гарснаар иргэд автобусаар үйлчлүүлэхдээ билет авах шаардлагагүй болох  юм.

БНСУ-д үйлдвэрлэгдсэн автобусны ухаалаг системүүд өнгөрсөн тавдугаар сарын эхээр манай улсад ирсэн бөгөөд одоогоор автобусуудад суулгах, карт борлуулах цэгүүдийг байгуулах ажлууд үргэлжилж байгаа аж. Ухаалаг систем эхний ээлжинд 500 мянган картын хамт ирэх юм байна. 

Албаныхны мэдээллэж буйгаар “U money” нэртэй автобусны картыг иргэд 3600 төгрөгөөр худалдан авах бөгөөд автобусны буудлууд дээр байрлах логотой ТҮЦ, худалдааны төвүүдээр 500-90 мянган төгрөгөөр цэнэглүүлэн хэрэглэх юм байна.

“U money” карт нь хүүхдийн, энгийн, хөнгөлөлттэй гэсэн гурван төрөлтэй байх аж. Тухайлбал хөнгөлөлттэй картыг ахмад настан, цагдаагийн ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй, иргэд, оюутнууд ашиглана.

Харин автобусанд ухаалаг картаа ашиглахдаа жолоочийн хажуугийн хаалгаар орж, картаа уншуулаад, арын хаалгаар буухдаа мөн уншуулах юм байна. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.