Хөлгийн осолд 92.5 сая юанийг төлнө

Twitter Print
2015 оны 06-р сар 11-нд 15:07 цагт
Мэдээний зураг,

Хятадын Даатгалын хянан удирдах хорооноос (CIRC) Хөх мөрөнд живсэн хөлөг онгоцны осолд олгогдох даатгалын нөхөн төлбөрийн нийт мөнгөн дүнг 92.5 сая юань /14.91 сая ам.доллар орчим/ хэмээн тогтоожээ.

Энэ нь аялалын агентлагийн хариуцлагын даатгалд 12 сая юань, 396 зорчигчийн хувийн даатгалд 61.7 сая юань, хөлгийн багийн 18 гишүүний хувийн даатгалд 3.12 сая юанийг төлөх аж.

“Chongqing Eastern Shipping” корпораци “Дорнын од” хөлгийг Хятадын Ардын даатгалын компанид (PICC)  15.7 сая юаниар даатгуулсан байсан тухай “Shanghai Securities News” агентлагт мэдээлжээ. “Дорнын од” аялалын хөлөг энэ зургадугаар сарын 1-нд Хөх мөрөнд живснээс 400 гаруй хүн амь үрэгдсэн юм. 

Б.Энхтуяа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.