Өөртөө итгэхүйн гайхалтай хүч

Twitter Print
2017 оны 09-р сар 11-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

“Матт Мэйбэрри” компанийн захирал Матт Мэйберри

Өөртөө болон өөрийнхөө авьяас чадварт бат итгэлтэй, амьдралын төлөө маш их хичээл зүтгэлтэй амьдар. Өөртөө итгэлгүй хэрнээ агуу амжилтыг бүтээж чадсан хүмүүсийн нэрийг дурдах гээд үз дээ. Боломжгүй зүйл шүү.

Түүхэнд нэр нь тэмдэглэгдэж үлдсэн агуу амжилтын эзэд Стив Жобс, Мартин Лютэр Кинг, Майкл Жордан, Элон Муск, Марк Кубан нар өөртөө итгэх итгэл гэдэг зүйлээс тэрхүү агуу амжилтыг бүтээсэн юм шүү дээ. Эдгээр хүмүүс амьдралд унаж, бүтэлгүйтсэн цагт гол залуур нь болж өгсөн тэр зүйл бол мөрөөдлөө биелүүлэх гэсэн чин хүсэл эрмэлзлэл байсан юм. Тэд бүтэлгүйтсэн ч гэсэн шантралгүй суралцсаар тэрхүү алдаа, бүтэлгүйтлээ гайхалтай амжилт, нээлт болгон хувиргаж чаджээ.

Тэд агуу зорилгоо биелүүлж чадна гэсэн итгэл найдвартай байсан болохоос бүтэлгүйтлээс айгаагүй. Хэрэв та бизнес эрхлэгч бол хааяа бүтэлгүйтэх, алдагдалд орох үе байх нь зайлшгүй. Хэрэв та үүнийг даван туулж хараахан үзээгүй бол хожим тохиолдож болох юм. Үүгээр таныг мохоож байгаа юм биш шүү, энэ бол амьдрал. Хэрэв та өөртөө бат итгэлтэй л бол ямар ч уналт, бүтэлгүйтэлтэй нүүр тулсан ч үүнийг ялан дийлж чадна. Гагцхүү таны итгэл найдвар л үүнийг шийднэ.

Ололт амжилтаа тоол

Аливаа зүйлийн сөрөг тал, алдаа дутагдал, бүтэлгүйтлийг түрүүлж олж хардаг зан хүний уг чанарт нь байдаг учраас аль болох өөрийнхөө ололт амжилтаа үнэлж, дүгнэж бай. Миний хувьд хувийн талархалын дэвтэр дээрээ өдөр болгоны ололттой талуудыг тэмдэглэдэг. Үүнийг харах тоолонд урам зориг авч өөртөө итгэх итгэл маань улам батжиж ирдэг. Өнгөрсөнд бүтээж чадсан томоохон ололт амжилтууд таныг ирээдүйн агуу амжилт руу хөтөлдөгийг санаарай.

Өөртэйгөө ЯЛАГЧ мэт ярилц

Өөрийгөө сонсохоос илүү өөртэйгөө ярьж сур. Ялагдагч мэт өөрийгөө сонсож суухын оронд өөртэйгөө ялагч мэт ярилц. Сонсогч биш ярилцагч бай гэж найзуудын маань нэг Жон Гордон хэлэх дуртай. Энэ бүхэн танд хачирхалтай санагдаж магадгүй. Гэхдээ дээрх зарчмыг нэг 7 хоног хэрэгжүүлээд үзвэл үр дүн гарч, өөр санагдаж эхлэнэ шүү.

Та өөртөө итгэлтэй цээж дүүрэн эрч хүчээр дараах өгүүлбэрүүдийг давтаарай. “Хийж байгаа ажилдаа би хамгийн шилдэг нь, Би өөртөө бат итгэлтэй байсан цагт бүх зүйлийг хийж чадна, Би ялагч”.

Хэрэв та ажил эрхлэгч бол өөртөө бүрэн итгэлгүй байсан цагт удирдлагаасаа ямар нэгэн зүйл хүлээгээд хэрэггүй. Харин бизнес эрхлэгч бол хөрөнгө оруулагч хайсны хэрэггүй.

www.mlctraining.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Төгсөө

      (140.122.136.3) 2015-06-11 16:01
      • 0
      • 0

      tiim shuu. ene unen bi uuriin amjiltiin devteree hutulj bgaa ih goyo baidag shuu. bayarlalaa Bi ugaasaa uuriin ene salbartaa shildeg ni Enend ergelzeh humuus bii. Namaig medehgui bolohooroo l ter dee uzuuleed ugnuu huihlaad ugnu

      Хариулах