Улаан дарс хөхний хорт хавдрын эрсдлийг буруулдаг

Twitter Print
2017 оны 07-р сар 26-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Архины байнгын хэрэглээ нь эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдарын эрсдлийг нэмэгдүүлдэг гэдэг. Гэтэл ганцхан улаан дарсыг дунд зэргийн хэмжээтэй тогтмол хэрэглэснээр хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг тухай АНУ-ын “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэтгүүлд нийтлэжээ. Тодруулбал, Улаан усан үзэмний үр болон хальсан дахь химийн бодис нь цэвэршилтийн үеийн өмнөх эмэгтэйчүүдэд эстрогений түвшинг бага зэрэг бууруулж, тестостероныг нэмэгдүүлдэг аж.

Мөн зөвхөн улаан дарс төдийгүй улаан усан үзэм ч хөхний хорт хавдрын эсрэг ашиг тустай хольцийг агуулдаг байна. Тиймээс эмэгтэйчүүд архины төрлийн ундаа хэрэглэх үедээ улаан дарсыг сонгож байх нь зүйтэй бөгөөд улаан усан үзэмнээс гаргаж авсан дарсыг сонгож байх нь илүү тустай гэнэ.

Дээрхи судлагааг Лос-Анжелес дахь “Кэдарс-Синайя төв эмнэлэг”-ийн эрдэмтэд явуулсан байна. Судлаачид цэвэршилтийн өмнөх насны эмэгтэй ойролцоогоор нэг сарын турш орой бүр 8 унци улаан дарс хэрэглэснээр эстрогений түвшинг бууруулж, тестростероныг нэмэгдүүлдгийг тогтоожээ. Тэд өөр бүлгийн эмэгтэйчүүдэд ижил байдлаар туршиж үзсэн ба ингэхдээ тэдэнд цагаан дарс хэрэглүүлсэн боловч дээрхтэй адил үр дүн гараагүй ажээ.

Судалгаанд цэвэршилтийн өмнөх насны 36 эмэгтэй оролцсон ба тэднийг санаандгүй байдлаар дараах 2 бүлэгт хуваасан.

• Улаан дарс хэрэглэх бүлэг (Cabernet Sauvignon)

• Цагаан дарс хэрэглэх бүлэг (Chardonnay)

Сарын турш тэд өөрсдийн сонгогдсон бүлгийн дарсыг орой бүр 8 унцийг (200 гр орчим) хэрэглэж байсан. Хоёрдугаар сараас тэд эхний сард цагаан дарс хэрэглэж байсан бүлэг хоёр дахь сард улаан дарс хэрэглэх байдлаар сольсон байна. Судалгаанд оролцогч бүрээс 4 удаа цусны шинжилгээ авсан ба ингэхдээ сар тус бүрт 2 удаа авч дааврын түвшинг шинжилжээ.

Судлаачид улаан дарсны ямар найрлага ароматаза дарангуйлагчтай адил үйлдэлтэй болохыг тогтоохыг хичээжээ. Ароматаза дарангуйлагч нь ароматаза энзимийг дарангуйлдаг эм бөгөөд энэхүү энзим нь эстрогений түвшинг зохицуулж байдаг. Ароматаза дарангуйлагчдыг хөхний хорт хавдрын эмчилгээнд хэрэглэдэг.

Судлаачид хавдрын үүдэл эсийн ургалтыг өдөөдөг эстрогений түвшинг улаан дарс бууруулдаг болохыг илрүүлсэн байна.

Судлаач Гленн Д.Браунстэйн тайлбарлахдаа “Цагаан дарс (цагаан усан үзэм) улаан дарс (улаан усан үзэм)-д байдаг шиг хамгаалах элементгүй боловч энэ нь цагаан дарс хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэж гарцаагүй тогтоосон хэрэг биш. Улаан усан үзэмний хальс болон үрэнд агуулагддаг химийн бодис нь цагаан усан үзэмд тодорхойлогддоггүй” гэжээ.

Эх сурвалж: http://www.bodyandsoul.com.au/

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.