Налайх хотын захирагчийг сонгох сонгууль энэ ням гарагт 07-22 цагийн хооронд болно

2015 оны 06-р сар 10-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ИТХ-ын 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Нийслэлийн дагуул хот байгуулах тухай” 25/07 дугаар тогтоол, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Сонгууль товлон зарлах тухай” 77 дугаар тогтоолын дагуу нийслэлийн Налайх дүүрэгт хот байгуулж, хотын Захирагчийн сонгох  сонгуулийг 06 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулах гэж байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 сарын 18-ны өдрийн “Нэгдсэн хороог байгуулж, нутаг дэвсгэрийнг сонгуулийн хэсэгт хуваах тухай” 87 дугаар тогтоолын дагуу Налайх хотын Захирагчийн сонгуулийг зохион байгуулах Нэгдсэн хороог 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. 

Захирагчийн сонгуулийг Налайх дүүргийн 1, 2, 3, 4, 5, 7-р хорооны хэсэгт хороо тус бүрт байгуулсан бөгөөд хэсгийн хороог тухайн хорооны нутаг дэвсгэрийн хилийн цэс, Налайх хотын эдэлбэр газрын заагаар хязгаарлаж тогтоожээ. Налайх дүүргийн Захирагчийн сонгуульд найман нэр дэвшигч дэвшиж байна. 6 хэсгийн хорооны нэрсийн жагсаалтад орсон 20 263 иргэн сонгуульд оролцох эрхтэй бөгөөд сонгууль 2015 оны 06 дугаар сарын 14-ний ням гарагт 07-22 цагийн хооронд болно.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.