Торгоны замын бүтээн байгуулалтын итгэмжлэлд анхаарлаа хандуулсан жил боллоо

Twitter Print
2015 оны 06-р сар 09-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр буюу 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр олон улсад Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг тэмдэглэж байгаа аж. Энэ өдрийг итгэмжлэлийн үйл ажиллагааны ач холбогдлыг таниулах зорилгоор ямар нэгэн сэдвийн дор тэмдэглэдэг юм байна. Энэ жил “Эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг хүргэхэд итгэмжлэлийн үүрэг” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Олон улсын Дэлхийн итгэмжлэлийн өдөрт зориулсан  олон улсын хэмжээний VIII дугаар хуралдааныг БНХАУ–ын Бээжин хотноо тус улсын мэргэжлийн холбогдох газруудаас зохион байгуулсан бөгөөд нийт 60 орчим орныг эгнээндээ нэгтгэсэн тус хуралдаанд Монголын талаас Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тэргүүтэй бүрэлдэхүүн оролцсон байна.

Хуралдааны гол ач холбогдол нь “Торгоны замын бүтээн байгуулалт болон 21-р зууны далайн торгоны зам”-ын хүрээнд итгэмжлэлийн үйлчилгээг урагшлуулах үйл ажиллагааг эхлүүлэх ёслолын арга хэмжээ болсон. Ингэснээр итгэмжлэлийн үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагуудын идэвх оролцоо нэмэгдэх юм. Түүнчлэн Монгол Улсаас БНХАУ, Дани, Бельги улстай итгэмжлэлийн салбарын чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан ач холбогдол бүхий үйл явдал болсон байна.  

Хуралдааны үеээр Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Бельгийн жижиг дунд үйлдвэрлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хөдөлмөрийн аюулгүй байдал, Саудын Арабын тус салбарт олсон ололт амжилт, туршлагаас нь хуваалцжээ. Энэхүү арга хэмжээг хоёр орны болон олон талын, бүс нутгийн байгууллагуудын  хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо хэмээн оролцогчид онцолсон байна.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд итгэмжлэл гэж тохирлын  үнэлгээний  байгууллагаас  тодорхой  үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжил чадвартайг  нь албан ёсоор нотлон харуулсан  хөндлөнгийн этгээдийн баталгааг хэлдэг аж.

Б.Хулан, www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.