“Оюутолгой”-н төлөвлөгөөний асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна

Twitter Print
2015 оны 06-р сар 09-нд 12:04 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн сард Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэрээ “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэсэн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Уг төлөвлөгөөний асуудал одоо УИХ дээр асуудал үүсгээд буй. Уг асуудлыг хууль зөрчиж шийдвэрлэсэн хэмээн зарим гишүүд үзэж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөөд байгаа. Харин Ерөнхий сайд “Оюутолгойн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь огт хууль зөрчсөн ажил биш. Хуулийн дагуу бүх асуудал шийдэгдсэн” гэх тайлбарыг өгч байгаа юм.
 
Тэгвэл уг асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон байна. Нээлттэй хэлэлцүүлэг хаврын чуулган завсарласаны дараа болно хэмээн тус байнгын хорооны дарга О.Баасанхүү хэллээ. Уг хэлэлцүүлгийг Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн иргэдийн гомдол, саналын дагуу зохион байгуулахаар болсон байна. Хэлэлцүүлэгт бэлдэж эхлээд байгаа аж.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.