Буруу сонголтоос зайлсхийх 10 үнэт зөвлөгөө

Twitter Print
2017 оны 12-р сар 02-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Амьдрал бол тэр чигээрээ сонголт юм. Гэхдээ алдсан ч алдаанаасаа суралцаж амьдрах нь хүний ёс. Хүмүүс дараа нь харамсахаа мэдэхгүй хийдэг буруу "сонголтуудыг" мэдэхэд илүүдэхгүй. Засахад хэзээ ч оройтохгүй шүү дээ.

1. Өөрийнхөөрөө байхгүй байх

Өөрийнхөөрөө байна гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Өөрийгөө олсон хүн л өөрөөрөө байж чадна. Хүн бүрийн зан араншин, биеэ авч явах байдал, ертөнцийг үзэх үзэл өөр. Тиймдээ ч нэг зүйлийг өөрөө өөрийнхөөрөө ойлгож, хүлээж авдаг. Хүн нийгэмшиж үр дүнд нь бүгд "баг зүүсэн амьтад" болж хувирсан. Өөрийнхөөрөө байх гэдэг нь илжиг шиг зөрүүдлэхийг хэлэхгүй. Зүгээр л, санаа, үзэл бодлоо хэнээс ч хамааралгүйгээр, хэний ч хяналтгүйгээр илэрхийлж, сэтгэл дотроо гомдол, харуусал тээлгүйгээр үлдэж чадахыг хэлнэ.

2. Өөрийнхөө амьдралыг бусдад даатгах

Энэ бол бидний ойлгох ёстой хамгийн чухал зүйл. Хэний ачаар таны амьдрал сайхан болно гэж? Хэзээ нэгэн цагт амьдрал сайхан болно гэж итгэж, хэн нэгэн амьдралыг чинь сайхан болгоно гэж хүлээж суух хэрэг үү. “Өөрт байгаа зүйлийг олж харж өөрөө гайхамшгийг бүтээж чадахгүй бол өрөөлд байгаа сайхан зүйл чинийх болсон хойно ч гайхам зүйл шиг санагдахгүй.”

3. Яахаа мэдэхгүй байх

Юу хийх хэрэгтэй, юу хийж байгаа, юу хийсэн гэдгээ мэдэж ухамсарлах нь цаашид юу хийх ёстойгоо тодорхойлоход туршлага болно. Жижиг зүйлээс л эхлэх хэрэгтэй. Жишээ нь найзууд чинь өлссөн болохыг мэдээд хоол хийж өгөх тухай та бодсон бол үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ чинь таныг юу хийхээ мэдэж байна гэсэн үг юм. Бодлоо хэрэгжүүлнэ гэдэг нь юу хийх, яахаа мэдэхгүй байх явдлыг эцэслэнэ гэдэгт итгээрэй.

 4. Сөрөг зүйлийн дунд байх

Энэ жаахан ярвигтай асуудал. Хэрэв хэн нэгэн чиний амьдралд саад болж байгаа талаар түүнд хэлмээр санагддаг бол шууд л хэл. Ингэсний дараа ойлголцохгүй байвал зүгээр л яваад өг. Битгий муу юм бод. Тэд танд санаа тавихгүй, анхаарахгүй байгаагаа ч өөрөө мэдэхгүй байж болно. Тэдэнд өөрчлөгдөх боломжийг олгох болно.

5. Өөрийгөө хөгжүүлэхгүй байх

Магадгүй бидний хамгийн их буруутай үйлдэл энэ юм. Таны хийсэн алдаа бүхэн танд хичээл болж, хөгжих зам байх учиртай. Алдаагаа давталгүй ийнхүү цааш хөгжих нь амьдралын гол түлхүүр юм. Буруугаа бусдаас биш өөрөөсөө хайх хэрэгтэй.

6. Бууж өгөх

Үүнийг л битгий хийж үзээрэй! Ямарваа нэгэн юмнаас шантрах, түр зуур завсарлага авах хоёр бол өөр зүйлүүд. Хийж байгаа зүйлдээ анхаарлаа хандуулж өдөржингөө ажилла. Шөнө болчихож больё доо. Маш зөв. Та зорилго тавиад түүндээ хүрэхийг зүтгэж байгаа бол түр зуур орхиод амрах хэрэгтэй. Харин хэзээ ч хийхгүйгээр шантарч, бууж өгч байгаа бол буруу. Бууж өгмөөр санагдах үедээ, шантрах үедээ энэ бүхнийг яагаад эхлүүлснээ санаарай.

7. Бүхнийг хэтрүүлэн бодох

Бидний амьдарч байгаа энэ орчлонд ямарваа нэгэн зүйлийг хэтрүүлэн бодохгүй байна гэдэг нь бараг л боломжгүй. Аливаа зүйлийн сайн талыг байхгүй болтол хэтрүүлэн бодож муу болгодог. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх ийм бодлуудаас өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй.

 8. Чин сэтгэлээсээ биш байх

Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд хичээж ажилласан бол танд ч мөн сайхан санагдана.  Ажлаа чин сэтгэлээсээ хийвэл амтыг нь илүү мэдэрнэ.

9. Дараагийн өдрийг хүлээх

Өнөөдөртөө амьдрах хэрэгтэй. Өнгөрсөнд болсон бүхэн өнөөдөрт хамаагүй, ирээдүйд болох зүйл харин өнөөдрөөс шалтгаална. Ажлаа бүү хойш тавь. Битгий хүлээ.

Үр ашиггүй байх

Та төрснөөсөө хойш ер нь яг юу хийж бүтээв? Үүнийг бодож үзсэн үү? Цагаа бүү дэмий үр. Энэ дэлхийд та хэрэгтэй болоод л төрсөн байж таараа. Үүнийг л олох нь чухал.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.