Монголд жуулчлах 16 гайхамшигт шалтгаан

Мэдээний зураг,

  • 1. Гандан хийд

    Нийслэл Улаанбаатар хотын төвд орших Гандан хийд нь 1930-аад оны коммунист засаглалын үед бүх сүм хийдийг нураахад үлдэж хоцорсон цөөн хийдийн нэг. 1944 оны үед энэ хийдийг гадны жуулчдад үзүүлэх, зарим хэсгийг нь мал амьтны саравч болгон ашиглаж байсан байна. Гол сүмд 80 фут өндөртэй Мэгжид Жанрайсаг бурханы босоо хөшөө байна.

    Мэдээний зураг,

    2. Говийн тэмээ

    Монголын их говиос та дэлхийд цөөхөн үлдсэн хоёр бөхт тэмээ, говийн баавгай буюу мазаалай (сүүлд 50 тоологдсон), цоохор ирвэс (дэлхийн бүх цоохор ирвэсийн дөрөвний нэг нь Монголд байдаг) зэрэг амьтадыг харж болно. Мөн Монголын говиос маш олон чухал олдворууд олдож байсны нэг нь үлэг гүрвэлийн чулуужсан өндөг юм.

    Мэдээний зураг,

    3. Гурван тэмээ буудал

    Хэрвээ та монголын тал нутгаар аялаж яваа бол Монгол гэрт буудаллах болно. Тэгвэл тэдгээрээс хамгийн сайн нь Гурван тэмээ нэртэй гэр буудал юм.

    Мэдээний зураг,

    4. Говийн элсэн толгод

    Элсэн толгод бол говийн зөвхөн тав гаруй хувийг л эзэлдэг. Нутгийн ард иргэд энэ газрыг дуулдаг элс хэмээн нэрийддэг. 500,000 миль үргэлжлэх энэ элсэн цөл дэлхийн тав дахь том элсэн цөлд тооцогдоно.

    Мэдээний зураг,

    5. Чингис хаан

    Улаанбаатар хотоос машинаар нэг цаг явах зайд байрлах морь унасан Чингис хааны хөшөө нь дэлхийн хамгийн том морьтой хөшөөнд тооцогддог. 131 фут өндөр энэ хөшөөг 2008 онд 250 тонн зэвэрдэггүй гангаар хийжээ.

    Мэдээний зураг,

    6. Хурдан морины уралдаан

    Монголын Их баяр наадмын үеэр нэг уралдаанд 1,000 хүртэлх морь нэгэн зэрэг уралддаг бөгөөд зургаан насны ангиллаар уралдаан болно. Уралдаанд зөвхөн мориноос гадна түүнийг унаж байгаа бяцхан хүүхдүүд таны сонирхлыг татах болно.

    Мэдээний зураг,

    7. Богд хааны Өвлийн ордон

    Монголын найм дахь амьд Будда, сүүлийн эзэн хааны амьдарч байсан өвлийн ордон 1893 онд баригдаж байжээ. Энд түүний өмсөж хэрэглэж байсан эд зүйлс, Буддын шашны сонирхолтой эдлэл хэрэгслүүд, тэжээвэр амьтдын нь чихмэлүүд байдаг.

    Мэдээний зураг,

    8. Хөвсгөл нуур

    Хөвсгөл нуур нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл далайг дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ. 

    Мэдээний зураг,

    9. Баяр наадам-бөх

    Бөх, нум сум  харваа, морин уралдаан бүхий зун их баяраа тэд “Наадам” гэж нэрлэдэг. Монгол бөхөд ямар нэгэн жин хамаарахгүй, хүнд хөнгөн бөх таарах эсэх нь зөвхөн тэдний аз байдаг. Давсан бөх нь өрсөлдөгчөө хүндэтгэн “дэвэх” гэж хэлдэг бүргэдийн бүжиг хийнэ. Олон удаа ялсан бөхөө тэд “заан”, “арслан”, “шонхор” гэх зэргээр нэрийддэг.

    Мэдээний зураг,

    10. Монгол архи

    Монголчууд эрт дээр үеэс төрөл бүрийн малын сүүг боловсруулан айраг нэрэх замаар шимийн архийг бэлтгэдэг байжээ. Хэрвээ та архи нэрж байгаа айлд зочилвол таныг заавал энэ идээгээр дайлах болно.

    Мэдээний зураг,

    11. Хаадын тоглоом

    Морин поло бол дэлхийн бусад улс гүрнүүдэд элит спорт болон хөгжиж байгаа бол Монголын нөхцөлд энэ нь залуучуудын зугаа цэнгэл болж байдаг.

  • Мэдээний зураг,

    12. Эртний болон орчин үеийн Улаанбаатар

    Коммунист нийгэм нуран унахад музей болон өөрчлөгдсөн Чойжин ламын сүм музей, 2010 онд ашиглалтанд орсон 25 давхар бүхий “Blue sky” цогцолбор зэрэгцэн харагдаж байна. 

    Мэдээний зураг,

    13. Хангай

    Монгол орны нутгийн төв хэсгээр Завхан аймгийн нутгаас Төв аймгийн нутаг хүртэл 700 орчим километр үргэлжилсэн том нуруу, дэлхийн усны хагалбар болдог. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 4021 метр өндөр Отгонтэнгэр уул юм. 

    Мэдээний зураг,

    14. Монгол гутал

    Эртний монгол гутлын загвар бүхий энэ гар оёдлын гутлыг Баянзүрх дүүрэгт байрлах Нарантуул захад худалдаалдаг.

    Мэдээний зураг,

    15. Казак бүргэдийн анчид

    13 настай Ашол Пан гэх бүргэдийн анчин охины тухай гэрэл зурагчин Asher Svidensky нийтлэж байлаа. Алтайн нуруугаар мянга мянган жил нутагласан Казак түмний сонирхолтой зан заншлуудтай танилцах боломжтой.

    Мэдээний зураг,
  • 16. Зайсангийн дурсгал

    Улаанбаатар хотын өмнөд хэсэгт байрлах уулын орой дээр байх дугуй хэлбэртэй Зайсангийн дурсгалыг дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалд зориулан ЗХУ барьсан байна.

​Эх сурвалж: Bloomberg

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Tangela

      (188.143.232.32) 2016-12-21 13:49
      • 0
      • 0

      I had my 10th birthday in Mad#n&y8217;s. It was the 1981 equivalent to going to Eurodisney with a Nintendo DSi in your pocket and an iPod in your ears for your birthday (1981 makes this recession look like a holiday). I got a coca-cola bottle shaped radio and we all got those paper hats that are more like sun shades. I remember hearing about the Stardust disaster on my coca-cola radio one Saturday morning before the rest of my family! – The 1981 equivalent of having the Internet in your bed!

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.57) 2015-07-08 09:23
      • 0
      • 0

      Mongol uls gj bgaa deer n uzeh gj irj bgaamaa.

      Хариулах

    • хатантемер

      (103.229.123.176) 2015-06-18 13:57
      • 0
      • 1

      Bluesky-ийн зургийг хаанаас авсан бэ?

      Хариулах

    • kkk

      (202.21.111.43) 2015-06-18 11:28
      • 0
      • 1

      iimerkhuu yumandtatagdddag juulchin barag baikhgui bolovuu Mongol unendee juulchdiig tatakh yu ch ugui uls Mongolchuud uursduu l ed nariig nerlesen baikh ............kkk

      Хариулах