Дэлхийн аваргын тэмцээний санал хураалт будилаантай болжээ

Twitter Print
2015 оны 06-р сар 08-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) гишүүд авлигын хэрэгт холбогдож дуулиан дэгдсэн. Үүнээс болж бүх гишүүд холбогдох газруудад шалгагдаж эхэлжээ. Мөн 2006, 2010, 2018, 2022 оны дэлхийн аваргын тэмцээний санал хураалт хэрхэн явагдсан гэдгийг шалгасан байна. Энэ мэдээлэлтэй холбогдуулж ФИФА-д ажиллаж байсан И.Бхамжи нэгэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татлаа.

Тэрээр 2010 оны дэлхийн аварга ӨАБНУ-д бус Мароккод болох байсан гэжээ. ФИФА тив бүрт дэлхийн аваргыг зохион байгуулах бодлого баримталж 2002 онд Ази тивийн төлөөлөл БНСУ-Япон, 2010 онд Африк тивийн төлөөлөл ӨАБНУ-д “World Cup”-ыг амжилттай явуулсан.

Гэтэл 2010 оны эрхийн төлөө ӨАБНУ, Марокко, Египет улс өрсөлдсөн ч ФИФА-гийн дэд ерөнхийлөгч Ж.Уорнер 10 сая ам.долларын хахууль авч, ӨАБНУ-д эрхийг өгчээ. Байгууллагын данснаас ФИФА-гийн нарийн бичгийн дарга Ж.Вальке 10 сая ам.долларыг Уорнерийн дансанд шилжүүлсэн аж.

2004 оны зун болсон дэлхийн аваргыг зохион байгуулах санал хураалтад ӨАБНУ 14, Марокко 10 санал авч, Египет нэг ч саналыг аваагүй юм.

Мөн 2018 оны дэлхийн аваргыг зохион байгуулах эрхийн төлөө дөрвөн өрсөлдөгч сүүлийн шатанд үлдэхэд ОХУ 13, Испани-Португал 7, Бельги-Голланд 2 санал авч, Англи нэг ч санал аваагүй. Харин 2022 оны дэлхийн аваргын төлөө таван хүчтэй баг өрсөлдөж БНСУ, Япон, Австрали сүүлийн шатнаас өмнө хасагдсан. Харин дөрөв дэх буюу сүүлийн санал хураалтад Катар 14, АНУ 8 санал авчээ.

Үүний зэрэгцээ 2006 онд Герман болсон дэлхийн аварга ч асуудалтай аж. Тухайн үед Герман, ӨАБНУ сүүлийн шатанд үлдэхэд “Немцүүд” нэг саналаар ялагч болж байсан. Санал хураалт явуулахад 12:11-ээр ӨАБНУ ялагдсан бөгөөд Шинэ Зеландын иргэн, ФИФА-гийн гишүүн санал өгөхөөс татгалзаж байсан учир хяналтын хороо түүнийг авилга авсан гэдгийг нь шалгаж байсан юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.70.38.182) 2015-06-08 21:54
      • 0
      • 0

      Одоо энэ хөлбөмбөг гэж хачин юмны нэр хүнд унах цаг нь болсон. Энийг үзээд байх сонирхолтой юм огт байхгүй. Цаг завны гарз

      Хариулах