Нүдний харааг сайжруулах дасгалууд

Twitter Print
2020 оны 10-р сар 10-нд 09:42 цагт
Мэдээний зураг,

Дасгал-1

Алимын хэлбэрийн өөрчлөлтийг зовхины булчингаар дасгалжуулна. Хоёр нүдийг ээлжлэн 3-5 секундын зайтай хүчтэй аниад нээнэ. Энэ дасгалыг хагас минутын хэмнэлтэй 4-5 минут хийнэ. Нүдээ аних үед 1-2 минут нүдний алиманд тойрог хэлбэрийн массаж хийнэ. Дасгалыг өдөр бүр, эсвэл өнжөөд хийнэ. Энэ дасгал нь булчингийн хэт хүчтэй агшилтаар алимын хэлбэр өөрчлөгдөхийг засах үр дүнтэй.

Дасгал-2

Амаа жимийн суугаад хүчтэй амьсгал авч гаргана. Энэ үед уушгинд агаарын солилцоо сайжирч, булчинг сулруулдаг. Энэ үед нүдний булчингууд суларч, төвийн хараа сайжирна.

Дасгал-3

Нүдний булчингууд аккомодацийг дасгалжуулах 20-30 см зайнд жижиг бичигтэй сэдвийг байрлуулах хүчлэхгүй чөлөөтэй уншина. Үүний дараа сэдвийг нүд рүү ойртуулан хамгийн ойр зайнд унших чадвартай хэмжээнд хүргэнэ. Үүнийг өдөр бүр эхний байрлалаар 2-3 удаа уншиж давтана.

Дасгал-4

Миопийн (холын хараа муу) үед харааны эцэлтээ хамгаалах дасгалууд

  • Эхлэх байдал суугаа байдлаар ширээнээс цээжээ хөндийрүүлж суудалдаа налж амьсгалаа гүнзгий аваад ширээн дээр тонгойх байдлаар амьсгалаа гаргана. Энэ дасгалийг өдөрт 5-6 удаа хийнэ.
  • Эхлэх байдал суугаа байдлаар гараа ташаанд авч, толгойгоо баруун тийш эргүүлэн зүүн тийш эргүүлэн зүүн тохойг харж, тохойг эхний байдалд байрлуулна.
  • Суугаа байдлаар нүдээ цагийн зүүний дагуу дараа нь цагийн зүүний эсрэг эргүүлнэ. Дасгалыг 5-6 удаа хийнэ.
  • Суугаа байдлаар гараа сунгаж, хурууний үзүүрийг хараад, гараа дээш хөдөлгөн түүнийг дагаж дээш харангуут амьсгал авна. Зөвхөн гараа дагаж нүдээрээ дээш харангуут амьсгал авна.
  • Гараа доош буулгахдаа амьсгалаа гаргаж, энэ үед толгойг хөдлөгөхгүй зөвхөн гараа дагаж дээш доош харж 5-6 удаа хийнэ.
  • Эгц сууж самбар луу 3-5 секунд харна. Дараа нь хамрын үзүүрийг 3-5 секунд харна.
  • Эгц сууж нүдээ аниад, долоовор хуруугаараа дээд зовхины орчим зөөлөн харж иллэг хийнэ 30-секунд.

Дасгал- 5

Нүд чийрэгжүүлэх дасгал

Өглөө босоод нүдээ аниад бүх тал руу нүдээ хөдөлгөнө. Нүдээ аниад эргүүлэнэ. Энэ 2 дасгалыг 10-удаа хийнэ. Дараа нь нүдээ хүчтэй аниад нээнэ. Хүйтэн усаар нүүрээ угаана. Хагас аяга усанд цай хийж буцалгаад бүлээн болгож цайг дусаана. Энэ 5 дасгалыг өдөрт 2 удаа өглөө, орой хийнэ.

Гүнчин-Ишийн Нарангарав /Солонго эмнэлэгийн Ерөнхий эмч/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.