Л.Жеймс трипль-дабль хийж, цувралыг тэнцүүллээ

Twitter Print
2015 оны 06-р сар 08-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний 2014-2015 оны улирлын шигшээ тоглолт үргэлжилж байна. Өнөөдөр цуврал хоёр дахь тоглолт болж, зочин баг “Клевлэнд Кавалейрс” 95:93-аар ялалт байгууллаа.

Өмнөх тулааны хувь заяа нэмэлт цагт шийдэгдсэн. “Голден Стэйт Уорерз” нэмэлт цагт 108:100-гаар хожигдсон бол энэ удаа мөн л цаг сунгасан тоглолтод ялагдсан аж.

Талбайн эзэн “Голден Стэйт”-ээс К.Томпсон 34 оноо, С.Карри 19 оноо, Д.Грин 10 оноо, 10 самбар, Х.Барнес 11 оноо, А.Богут 2 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч багийн нөхдөө тэргүүлсэн. Харин “Клевлэнд Кавалейрс”-ийн Л.Жеймс 39 оноо, 16 самбар, 11 оновчтой дамжуулалт, Т.Мозгов 17 оноо, 11 самбар, Ж.Смит 13 оноо, Т.Томпсон 2 оноо, 14 удаа самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн юм.

Хоёр баг тоглолтын эхнээс оноо тэнцүү явсан бөгөөд үндсэн цагт 87:87-гоор тэнцсэн. Харин нэмэлт таван минут сунгахад 95:93-аар “Клевлэнд Кавалейрс” хожиж, цувралыг тэнцүүллээ. Одоо дараагийн хоёр тоглолт Клевлэнд хотод болно. Иймд Л.Жеймсийн баг давуу талтай тоглохоор болов.

 

NBA-ийн 2014-2015 оны улирлын хасагдах шатны тоглолтын хүснэгт (Өнөөдрийн байдлаар)

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.