Оросын хяналтанд байгаа мужууд ОХУ-д нэгдэхийг дэмжсэн гэв

Twitter Print
2022 оны 09-р сар 28-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын зэвсэгт хүчний хяналтанд байгаа Украины Донецк, Луганск, Херсон, Запорожье мужуудад ОХУ-д нэгдэх тухай олон нийтийн санал асуулга явагдаж дууссан тухай ОХУ-аас томилогдсон удирдлагууд мэдээлжээ.

ОХУ-ын эрх баригчдын мэдээлж байгаагаар санал асуулгын дүнгээр дээрх 4 мужийн иргэдийн дийлэнх нь ОХУ-д нэгдэхийг дэмжжээ.

Украины засгийн газар болон барууны улс орнууд оросуудын Украинд зохион байгуулсан олон нийтийн санал асуулгыг хууль бус хэмээн тодорхойлж, үр дүнг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Украины 4 мужид явагдсан олон нийтийн санал асуулга олон улсын ямар ч ажиглагчидгүй болж өнгөрсөн байна.

ОХУ руу дүрвэсэн украинчууд өнгөрсөн 4 өдрийн турш явагдсан олон нийтийн санал асуулгад оролцох боломжтой байсан гэдгийг Оросын эрх баригчид онцолжээ. Олон нийтийн санал асуулга явагдсан бүс нутгууд нь Украин улсын нийт газар нутгийн 15 орчим хувийг эзлэх ба олон нийтийн санал асуулгад 4 сая орчим иргэдийг оролцохыг урьжээ.

Донецк болон Луганскт үйл ажиллагаа явуулдаг Оросын талыг баримтлагч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтийн санал асуулгад оролцсон иргэдийн 99.23 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжсэн хэмээн мэдээлж байна.

Ирэх баасан гарагт ОХУ-ын парламентын өмнө үг хэлэхдээ Ерөнхийлөгч Владимир Путин дээрх 4 мужийг ОХУ-д нэгтгэж байгаа тухай зарлана хэмээн ажиглагчид таамаг дэвшүүлж байна.

2014 оны 3-р сард тэрээр Крымийн хойгийг ОХУ-д нэгтгэж байгаа тухай зарласан билээ. Тухайн үед оросууд олон нийтийн санал асуулгын дүнгээр Крымийн хойгийг Орост нэгтгэхээр болсон хэмээн зарлаж байсан юм.

ОХУ Украины 4 мужийг ОХУ-д нэгтгэвэл Украин дахь дайн шинэ, илүү аюултай түвшинд хүрнэ гэдгийг олон улсын ажиглагчид үзэж байна. Украинчууд дээрх мужуудаа буцаан авах оролдлого хийсэн тохиолдолд оросууд үүнийг өөрийнх нь газар нутаг руу довтолсон гэж тодорхойлох боломжтой болох юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Москва хүчээр эзэлсэн Украины газар нутгийг ОХУ-даа нэгтгэх гэж оролдож байгаа нь НҮБ-ын хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн явдал хэмээн мэдэгдсэн бол Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба Европын холбооноос ОХУ-д хатуу хориг арга хэмжээ тогтоохыг шаарджээ. Тэрээр, "Бидэнд ОХУ-ын эдийн засагт нөлөөлөх маш ноцтой, үр дүнтэй хариу арга хэмжээ хэрэгтэй байна. Олон нийтийн санал асуулга гэгдэж байгаа зүйлд нь хатуу арга хэмжээ авахгүй бол оросууд бусад бүс нутгуудыг маань ч нэгтгэхийг эрмэлзэх болно." гэжээ.

Их Британийн зүгээс олон нийтийн санал асуулга зохион байгуулахад оролцсон Оросын албан тушаалтнуудад хориг тавихаар төлөвлөсөн бол АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен барууны орнууд Украины мужуудыг ОХУ-д нэгтгэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Украинд явагдсан санал асуулгын тухайд "улс орнуудын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн байдлыг бүгд хүндлэх ёстой" хэмээн мэдэгджээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины тайлбарлаж байгаагаар олон нийтийн санал асуулга нь Украин дахь орос үндэстнүүд, орос хэлээр ярьдаг иргэдийг хамгаалах зорилготой аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • BAT

      (197.211.53.16) 2022-09-29 00:31
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах