Хөгшрөлтийг удаашруулах дадал

Twitter Print
2018 оны 01-р сар 27-нд 14:23 цагт
Мэдээний зураг,

Ус хангалттай уух

Өдөрт доод тал нь 8 аяга ус уух нь биеийг хуурайшихаас хамгаалж, бие махбод зөв хэмнэлээр ажиллах боломж олгодог. Мөн арьсыг хуурайшиж, амархан үрчлээтэхээс сэргийлнэ.

Стрессээ бууруул 

Хүний амьдралд стресстэх зүйлс олон байдаг. Судалгаагаар стресс нь хөгшрөлтийг илүү хурдасгадаг байна. Тиймээс стрессээ бууруулах олон аргаас суралцах хэрэгтэй. Жишээлбэл йогийн дасгал хийснээр амьсгалаа зөв удирдаж, цусны эргэлтийг сайжруулснаар биеийн энерги нэмэгдэнэ.

Жимсээр маск тавь 

Дуртай жимсээрээ өөрийн гэсэн маск хийж сураарай. Зүсэм гүзээлзгэнээр нүүрээ арчвал витамин А нөхөж, коллаген өгнө. Байгалийн зуун настаар гэртээ маск хийж тавих нь үрчлээний эсрэг хамгийн төгс маск болно.

Тогтмол дасгал хөдөлгөөн хий 

Хөдөлгөөн бол арьсыг ямагт сайхан харагдуулах нууц юм. Хүн хөгширж үхдэггүй, хөшиж үхдэг гэсэн үг байдаг. Тиймээс тогтмол дасгал хийхээс гадна оюун ухааны дасгал бас хийж байгаарай.

Эрүүл хоолло 

Хоолныхоо ихэнх хэсэгт ногоо, жимс оруулж, түүхий махнаас зайлсхийж, далайн гаралтай хүнс их хэрэглээрэй. Цагаан талханд баяртай гэж хэлээд оронд нь бүхэл үрийн гурилаар хийсэн талх хэрэглэж занш.

www.khulangoo.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.