Эрчүүд яагаад сайхан бүсгүй зөрөн өнгөрвөл эргэн хардаг вэ?

Twitter Print
2017 оны 03-р сар 10-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Гудамжинд алхлах сайхан бүсгүйн араас зөрөн өнгөрөх эр хүн бүр эргэн хардаг. Хэдийгээр танилцах, эргүүлэх бодолгүй байсан ч ихэнх нь эргэн хардаг гэнэ. Энэ нь хүүхэмсэг зантай төдийлөн холбоогүй агаад судлаачид чухам яагаад эргэн хардгийн шалтгааныг олж тогтоожээ. Энэ нь сэтгэлзүйн онцлогтой холбоотой гэнэ. Үүнийг эрчүүд өнгөнд татагддаг, харцаараа дуралдагийн нэг илрэл гэж үзжээ.

Эмэгтэй хүн танидаггүй биш харин таньдаг эр хүнээ хараад сэтгэл нь хөдөлдөг бол эрчүүд танихгүй, урьд өмнө хараагүй сайхан бүсгүйд сэтгэл нь гэгэлздэг аж.  

Судлаачид туршилт явуулсан агаад эмэгтэйчүүдэд нэг эрэгтэйн зургийг олон дахин үзүүлэх тусам түүнийг аятайхан зүгээр хэмээн үнэлж байсан гэнэ. Харин эрчүүдэд нэг бүсгүйн зургийг үзүүлэх тоолонд үнэлэмж нь улам бүр доошилж байжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.