Португалын зууны шилдэг хөлбөмбөгч

2015 оны 06-р сар 06-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн нэг сарын хугацаанд авгай, хүүхний асуудалтай орооцолдоод буй Португалын шигшээ багийн ахлагч К.Роналду улсынхаа зууны шилдэг хөлбөмбөгчин болсон. Тэрээр энэ шагналын төлөө “хар ирвэс” хочит Эйсебио, нэгэн цагт “Барселона”, “Реал” багуудад нэрээ цуурайтуулсан Л.Фигу нартай өрсөлдсөн.

Энэхүү шагналыг олгосон хөлбөмбөгийн хорооноос тайлбар хийхдээ “20-р зууны дунд үеийн шилдэг тоглогч Эйсебио, 21-р зууны эхэн үеийн шилдэг хөлбөмбөг К.Роналду нарыг хооронд нь өрсөлдүүлсэн. Үүнийг та бүхэн гайхаж байгаа байх. Эйсебиогийн ид тоглож асан үе нь 1958-1968. Харин К.Роналду 2007 оноос хойш олонд танигдаж эхэлсэн. Гэхдээ Португал улс нь хөлбөмбөгийн арвин түүхтэй. 1915 онд манай улсын хөлбөмбөгийн холбоо албан ёсоор байгуулагдсан гэж үздэг. Тийм болохоор 1915-2015 оны хоорондох 100 жилийн шилдэг нь К.Роналду болж байна” гэсэн аж.

К.Роналду 1985 оны хоёрдугаар сарын 5-нд Мадейра хотод төржээ. 1992 онд буюу долоон настайдаа “Андорина” багийн хөлбөмбөгийн сургуульд орсон бөгөөд “Спортинг” клубын академид таван жил суралцсан. Үүний дараа “Спортинг”-ийн нэгдүгээр багаас мэргэжлийн тамирчны гараагаа эхэлж, 2003 оны зун Английн алдарт “Манчестер Юнайтед” багт ирсэн. Үүний дараа 2009 оны зун дэлхийн хамгийн шилдэг клуб Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” К.Роналдуг 80 сая еврогоор худалдан авсан. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болгож байлаа.

2003 оноос хойш мэргэжлийн лигт тоглохдоо 312 гоолыг оруулж, 2008, 2014 оны “Аваргуудын лиг”-ийн аварга, 2007, 2008, 2009 оны Английн, 2012 онд Испанийн дээд лигийн аварга, 2008, 2014 онд клубуудын дэлхийн аваргад түрүүлсэн юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.