Даатгалаас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг батлахдаа “ Монос” компанид давуу эрх олгосон уу

Twitter Print
2019 оны 11-р сар 30-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл та тайлбар өгнө үү. Даатгалаас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг батлахдаа “ Монос” компанид давуу эрх олгосон уу???

Эм хангамжийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоолын гаргасан жагсаалтаар эмийн сангууд үйлчлэх ямар ч боломжгүй гэдгийг мэдэгдлээ. Учир нь журмын дагуу жагсаалтад багтсан 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах боломжгүй болоод байгааг хэллээ. 

Жагсаалт гаргахдаа зарим компаниудад илт давуу тал олгож байгаа гэж тэд үзэж байна. Тухайлбал : Импортын эмнүүдийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заасан атлаа "Монос" компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээл дээрх үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт гаргасан. Үүнээс гадна энгийн эмийн сангуудаас хэд дахин их квотыг Монос компанид давуу тал олгож өгсөн, Эрүүл Мэндийн Даатгалаас Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад орсон эм авахад Моносын эмийг авахаас өөр сонголтгүй болгосон жагсаалтыг Эрүүл мэндийн сайд баталлаа гэсэн юм.

Мөн "Монос" нэрийн эмийн чанарыг ч шүүмжиллээ. Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү: “Би олон жил эм шинжилсэн хүний хувьд эмийн чанарыг мэднэ. Эмчилгээний идэвх гэж тусдаа зүйл бий. "Монос"-ын эмийг хүмүүс авах дургүй байдаг шалтгаан нь Хятадын түүхий эдээр үйлдвэрлэдэгтэй холбоотой. Тэгсэн хэрнээ эмийн чанарын судалгаа огт хийдэггүй.

Тийм учраас эмчилгээний идэвх муутай. Урсамон эмээс хордлоо гээд нэгэн иргэн хэвлэлээр хандаж байсан. Энэ эм маш олон гаж нөлөөтэй. Ерөөсөө энэ журмаар бол Моносын бүртгүүлсэн импортын эм, үйлдвэрлэсэн дотоодын эмнээс өөр шинээр эм бүртгүүлэх боломжгүй болгож байна. Гэтэл ард иргэдэд чанартай сайн эмүүдээ хаанаас авах вэ, амь нас эрүүл мэндээрээ хохирвол яах вэ. Оруулж ирдэг үнээсээ ч доогуур зарах эмийн сан байхгүй шүү дээ" гэсэн юм.

Сэтгүүлч Б.Отгон 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.229.120.139) 2019-11-30 14:35
      • 0
      • 0

      Моносоос даатгалаар эм авах гэхээр ижил үйлчилгээтэй гээд өөрийнхөө эмийг шахаад байдаг. Надад урсафалкийн оронд урсамоноо биччихсэн байсан. Би гeрманы урсафалкийг авна гэж хэлсэн шүү дээ гэсэн нь тэр тоо нь хүрэхгүй байсан . Одоо биччихсэн юм чинь талон буцахх аргагүй гээд л өгчихсөн. Түүнээс хойш моносоос авахаа больсон

      Хариулах