Бельгийн хөлбөмбөгчид дэлхийн чансааны аман хүзүүнд бичигдэж эхэллээ

Twitter Print
2015 оны 06-р сар 05-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны мэдээлийн хуудас “fifa.com” шигшээ багуудын шинэчилсэн чансааг сар бүр гаргадаг. Хамгийн сүүлийн буюу 2015 оны тавдугаар сарын чансаа өчигдөр гарсан байна.

Энэ удаа эхний аравт Герман 1775, Бельги 1509, Аргентин 1496, Колумб 1435, Бразил 1392, Голланд 1378, Португал 1229, Уругвай 1183, Франц 1164, Испани 1147 оноотой бичигдэж байгаа аж.

Өнгөрсөн дэлхийн аваргын шөвгийн наймд үлдсэн Бельгийн шигшээ чансаагаа бага багаар ахиулсаар хоёрдугаарт орж ирлээ. Европын “Улаан чөтгөрүүд” 2014 оны дэлхийн аваргын “Н” хэсэгт Алжирыг 2:1, ОХУ-ыг 1:0, БНСУ-ыг 1:0-ээр хожиж, зуун хувийн амжилттай шөвгийн 16-д шалгарсан. Улмаар бага шөвөгт АНУ-ыг нэмэлт цагт 2:1-ээр буулган авсан ч шөвгийн наймд Л.Месси тэргүүтэй Аргентинд 1:0-ээр ялагдсан билээ.

Харин дэлхийн аварга цол хүртэж байсан Англи 1051 онтоой 15-р байрт орсон бол ОХУ нэг байраар урагшилжээ. Хойд хөршийн шигшээ баг 833 оноотой 26-р байрт орсон. Монголын шигшээ баг хувьд  19 оноотой 199-р байрыг эзэлж байна. “Талын хөх чононууд” нэг байр дээшилсэн. Монголын хөлбөмбөгчид 2017 он хүртэл ямар нэгэн олон улсын тэмцээнд оролцох эрхгүй учир олон байраар урагшлах боломжгүй аж.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.