Таксины жолооч залуу хоёр хүүхдийн амь аварчээ

Twitter Print
2019 оны 11-р сар 07-нд 13:17 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 6-ны 04:00 цагийн орчимд хувийн автомашинаараа такси үйлчилгээ эрхлэж явсан С.Хишигдалай гэх залуу шатаж байсан гэрээс 6 болон 7 настай хоёр хүүхдийн амь аварчээ.

Тэрбээр хүүхдийн туслаарай гэх дууг сонсч, шатаж буй гэрийн хаалгыг эвдэн бага насны хүүхдүүдийг гарган авч, амийг нь аварсан аж. Энэ талаар “Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос нэг иргэнийг суулгаад гэр хорооллын гудамж дунд буулгах гээд зогссон. Мөнгөний хариултыг нь өгч байтал "Туслаарай" гээд нэг биш нилээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон юм.  Үйлчлүүлж байсан хүн "Тэнд айл шатаж байна, тооноор нь гал дүрэлзэж байна" гэсэн. Тэгээд бид 2 шууд очоод гэрийн хаалгыг татан ороход 6,7 насны 2 хүү шалдан уйлчихсан хөө тортог болчихсон орилолдоод орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа хүүхдүүдээ үлдээсэн гэсэн. Энэ хүүхдүүдийг эсэн мэнд гаргахсан гэхээс өөр зүйл бодогдоогүй. Гарч ирээд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр их баярласан” гэжээ.

Тухайн үед гэрт 3-14 насны дөрвөн хүүхэд байсан бөгөөд том нь хамгийн бага дүүгээ тэврэн гэрээс гаргасан байжээ. Гэр нь тэр дороо шатаж дууссан байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.