Бактерийг ашиглан өөрийгөө эмчилдэг "БиоБетоны" нууцаас

Twitter Print
2017 оны 11-р сар 21-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Бетон бол дэлхийн хамгийн түгээмэл барилгын материал. 2000 жилийн тэртээх Ромын гүрнийн үеэс анх хэрэглэгдэж эхэлсэн гэж үздэг. Хүн төрөлхтөн бетоныг үргэлж бат бөх болгох арга зам хайсаар ирсэн. Гэсэн ч хичнээн сайн зуурч хийсэн бетон хэзээ нэгэн цагт хагарч, цуурч, эвдэрдэг. Зарим нөхцөлд эдгээр хагаран, цуурсан хэсгүүд барилга нурахад хүргэдэг байна.

"Барилганд тулгардаг хамгийн нийтлэг асуудал бол бетоны цуурал юм" хэмээн Нидерланд дах "Делфт" Технологийн Их Сургуулийн профессор Хенк Жонкерс хэлжээ. Тэрээр шинэ төрлийн өөрийгөө эмчилдэг бетоныг олж нээсэн юм. "Бетоны хагарсан хэсгээр дамжин байшингийн граж, подвольд ус алддаг. Заримдаа барилгын ган бүтэц рүү ус хүрч зэврүүлснээр, барилгын араг яс болох арматур мууддаг. Тиймээс барилга нурах тохиолдол гардаг гэжээ.

Женкорс бетоныг илүү найдвартай чанартай хийх арга сэдсэн тухайгаа тайлбарлахдаа “Бид Биобетоныг бүтээсэн. Тэр нь бактерийг ашиглан өөрийгөө эдгээдэг онцлогтой бетон юм. Бетоныг зуурах үед "анагаах бодис"-ыг бетонтой хольж, тэр нь хожим бетон хагарч дотор нь ус орох үед идэвхжидэг" гэжээ. Жонкерс 2006 оноос хойш бетоныг судалж туршилт явуулах хугацаанд хэд хэдэн зүйлийг олж мэдсэн гэнэ.

Хэрвээ бетонд бактери холиход хүрвэл түүний хад чулуу мэт хатуу нөхцөлд амьд үлдэх чадамжтай бактерийг ашиглах хэрэгтэй. Бетон бол маш шүлтлэг бөгөөд тэдний дотор бүрдсэн бактери нь олон жил 'унтаа' байдалд байж бетоныг хагарсны дараа усны нөлөөнд идэвхждэг байх ёстой.

Жонкерийн сонгосон 'Бакиллус' буюу савханцар нянгууд нь шүлтлэг орчинд олон арван жил хоол хүчилтөрөгчгүйгээр амьд үлдэж дараа нь спор буюу нянгийн үрэнцэрүүдээ хийх чадалтай. Биобетоныг кальцийн лактатийн хольцтой хийдэг ажээ. Энэ нь бактериудыг идэвхжих үед тэдний хоол тэжээл нь болдог гэнэ. Мөн цааш хэлэхдээ "анагаах бодис" гэгдэг капсулуудыг бетон зуурч байх үед хольж зуурах боловч идэвхжихгүй гэхдээ хэдэн жилийн дараа хагарч тэдний завсарт ус орсон үед капсул нээгдэнэ гэжээ. Капсул нээгдсэнээр бактери үржиж (лактатаар хооллон) карбонатийн ионоор /атомоор кальцит буюу шохойн чулууг бий болгож бетоны хагарсан хэсгийг дүүргэдэг аж. Одоогоор туршилтын шатандаа л явагдаж байгаа учраас биобетоныг томоохон барилгуудад хараахан хэрэглэж эхлээгүй байгаа юм байна.

Биобетоны цууралт 28, 56 хоногийн дараа

"Биобетон бол байгалийг барилгын материалтай хольж байгаа үзэгдэл" хэмээн Жонкерс хэлсэн байна. "Байгаль эх бидэнд маш хэрэгтэй мөртлөө үнэгүй зүйл байнга бэлэглэж байдгийн нэгэн илрэл гэж би ойлгож байгаа. Хэрвээ энэ аргыг бид амьдралд хэрэгжүүлж чадвал ирээдүйд биднийг хүрээлэн буй орчин болон барилгын материалыг хольж хэрэглэх шинэ арга барилын эхлэл болно. Жишээ татахад Хятад өнгөрсөн жилд л гэхэд тэд 6 тэрбум тонн бетоныг барилгын явцдаа хэрэглэсэн. Тиймэрхүү өндөр барилга ихээр барьдаг улс орнуудад биобетонийг ирээдүйд хэрэглэхийг үгүйсгэх аргагүй" гэжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.