Францын Ерөнхийлөгч Э.Макрон коронавирусийн халдвар авчээ

Twitter Print
2020 оны 12-р сар 18-нд 09:18 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр пүрэв гаригын өглөө Францын ерөнхийлөгч Е.Макрон Ковид19-ын тест эерэг(+) гарч оройдоо Парисаас 40 км орших Версай (Versaille) дүүргийн La Lanterna шилтгээнд тусгаарлалтанд орлоо.

Сүүлийн 7 хоногт ажил хэргээр уулзсан 40 гаруй хүн болон 5 хоногийн өмнө Елисейн ордонд зоог барьсан засгийн газрын гишүүн, ерөнхий сайд зэрэг 6 хүн бас тусгаарлагдав. Е.Макроны эхнэр Брижитын тест сөрөг (-) гарсан болохоор Елисейн ордондоо үлджээ.

Мөн Ерөнхий сайд (Сайд нарын Зөвлөлийн дарга) Ж.Кастексын шинжилгээний дүн бас эерэг гарчээ. Францад цар тахал дэгдсэнээс хойш 2.4 сая гаруй хүн халдвар авчээ. 

И.Цэрэнхүү

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.