Антарктид тив нээснээс хойш анхны ашигт малтмалын орд олджээ

Twitter Print
2013 оны 12-р сар 19-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Алмазны агууламж маш өндөртэй чулуу Антарктидаас олджээ. Энэ нь зузаан цас, мөсөөр хучигдсан тус тивээс илэрсэн хамгийн анхны байгалийн ашигт малтмал илэрсэн тохиолдол гэж эрдэмтэд мэдээллээ.

Оцон шувуунаас далайн гахай хүртэлх амьтад болон тивийн онгон дагшин байгалийг судлах зорилгоор 1991 онд Олон улсын байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд Антарктид тивд 50 жилийн хугацаатай ашигт малтмал олборлохыг хатуу хориглож байжээ.

“Nature communication” сэтгүүлд гарсан мэдээллээр Австралийн судлаачдын баг Зүүн Антарктидаас Кимберлит чулууны томоохон ордыг нээн илрүүлсэн байна. Энэхүү чулуу нь алмаз агуулагч гэдгээрээ алдартай бөгөөд 19-р зууны үед Өмнөд Африкийн Кимберли хотоос анх олдсоноор шинжлэх ухаанд ийм нэрээр бүртгэгдсэн түүхтэй.

Эрдэмтэд уг сэтгүүлд “Кимберлит олдсон нь Антарктид тивийг нээснээс хойшхи бүхий л түүхийн явцад олдсон хамгийн анхны ашигт малтмалын орд юм. Мөн энэ нь Мередит болон Хунтайж Чарльзын уулархаг бүсээс ч илэрсэн” гэдгийг онцолжээ. Кимберлит чулуу ихээр олдсон ч гэсэн судалгааны явцад тухайн бүсээс ямар нэгэн хэмжээгээр алмаз олдоогүй аж. Уг чулуу нь дэлхийн газрын гүнд агуулагддаг ч галт уулын нөлөөгөөр ил гарч ирдэг юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.