Толгой эргээд байна гээд тоохгүй явах аюултай

Twitter Print
2019 оны 06-р сар 26-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий

Толгой эргэх гэдэг нь хүний бие махбодь нь биеийн байрлал, хөдөлгөөнийхөө чигийг алдаатай мэдэрч, орон зайд чиг авах чадвараа алдахыг хэлдэг. Толгой эргэлт нь нас хайхралгүйгээр үүсдэг. Иймд багадаа эргэдэг тоглоомон дээр хэт их эргээд, эсвэл насанд хүрсэн хойноо хэт их наргисны дараа гэх мэт янз бүрийн шалтгааны улмаас толгой нь эргэж байгаагүй хүн гэж бараг байхгүй биз.

Үүнд гайхаад байх зүйл үгүй. Гэвч илэрхий шалтгаангүйгээр ойр ойрхон толгой эргэдэг болсон үед шалтгааныг нь тодруулахыг хичээсэн нь дээр.

Шалтгаан

Хүнийг орон зайд баримжаалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг тэнцвэр, хараа ба хүртэхүй гэсэн гурван системээс хоорондоо үл авцалдсан мэдээлэл өгсний улмаас толгой эргэдэг.

Харин ингэж үл авцалдаа үүсэхэд хүргэдэг шалтгаан маш олон. Жишээлэхэд, сууж байгаад огцом босоход толгой эргэж байгаа бол мэдрэл судасны тэнцвэргүйдлээс үүдэлтэй байж болно.

Толгой эргэх үед сонсгол сулрах, чих шуугих, чих дүнгэнэх, нь чихний үрэвсэл туссаны шинж байж болно. Толгой эргэх, тэнцвэр алдагдах шинж тэмдэг илрүүлдэг нэг өвчин нь чихний усан хаван буюу гидропс.

Толгой таллдаж өвдөх өвчний үед толгой эргэх, сонсгол сулрах зэрэг шинж тэмдэг давхар ажиглагдах нь бий. Улмаар мигрень буюу толгой таллаж өвдөх өвчтэй хүмүүст толгой нь өвдөөгүй атлаа эргэх тохиолдолд олон гардаг. Үүний өвдөлтгүй мигрень ч гэж нэрлэдэг.

Тархины хавдрын үед толгой байнга эргэхийг дагалдан хүчтэй өвдөлт үүсдэг, өвдөлт дагалдуулдаг. Харин тархины цусан хангамжын хурц хямралын үед толгой эргэхээс гадна хэл ярианы өөрчлөлт, бие сулрах, хөл гарын хөдөлгөөн алдагдаж, ухаан алдах зэрэг шинж дагалдаж болзошгүй.

Удаан хугацаагаар сууж ажилласны дараа гэнэт, огцом босоход толгой эргэх нь олонтаа. Энэ нь суугаа ажил эрхэлдэг биеийн хөгжил сул хүмүүст гол төлөв ажиглагддаг. Хүзүүний булчин хэт чангарснаас үүдэн чих болон орон зай дахь биеийн байрлалыг тодорхойлдог тархины хэсгийн цусанд хангамж дутагдаж ийнхүү толгой эргэдэг.

Мөн даралт бууруулах нөлөөтэй, эсвэл антибиотикийн төрлийн эм, бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн толгой эргэх нь бий.

Үүнээс гадна машин, нисэх онгоц, усан онгоцоор аялах үед толгой эргэх, дотор муухайрах, бөөлжүүлэх зэргээр илэрдэг зайлалтын хам шинж гэж байдаг. Ийм хам шинжийг арилгах өндөр үр дүнтэй эм бэлдмэл олон байдаг.

Эцэст нь агарофоби буюу нээлттэй орон зайн айдас зэрэг янз бүрийн фобийн үед толгой эргэж унахаас айх шинж тэмдэг илэрдэг.

Оношлогоо

Толгой эргэх шинж ойр ойрхон илэрвэл мэдрэлийн эмчид, чих хамар хоолойн эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ үед танд тэнцвэрийн сорил хийж, хараа, тэнцвэр, булчингийн системийн харилцан уялдааг шинжилнэ. Мөн оношлогоонд аудиметри, чанд авиан дурандалт, компьютер томографи хийнэ.

Эмчилгээ

Хэрэв толгой эргэх шинж тэмдэг илэрвэл юуны өмнө сандарч тэвдэх хэрэггүй. Эвтэйхэн газар суугаад харцаа ямар нэг зүйл дээд тогтоон барих хэрэгтэй. Нүдээ аних гэсний хэрэггүй. Толгой эргэхийн зэрэгцээ хөл, гар бадайрах, ярианы өөрчлөлт гарах, хэвлий цээжээр хүчтэй өвдвөх зэрэг эвгүй мэдрэмж төрвөл цаг алдалгүй эмчид үзүүлэх шаардлагатай.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (66.181.161.78) 2019-07-02 10:29
      • 0
      • 0

      suuj bgaad bosoh geh met togloi ovdoj nvd haranhuilaad unachihdag zarimdaa bvvr hol gar salganaad tatdag zovlooc

      Хариулах

    • Зочин

      (91.68.43.30) 2019-06-11 18:21
      • 0
      • 0

      Bi europed ajillaj amidrdagaa tolgoi ergeed ylanguya hevteed bosohoor buur ih ergeed bosood yvahaar zugeer bna emchid uzuuleheer em bichij uguhuus uur um helehgui umaa yaval deer ve

      Хариулах

    • zzzzzz

      (66.181.161.61) 2019-03-04 23:55
      • 1
      • 1

      sain baina uu hajuu tiishee ymuu deeshee harj hewtej bgaad tolgoigoo erguuleed nuguu tiishee haraad hewteheer tolgoi ergeed dotor muuhai orgiod bh ymaa tegsenee bosood ywahaar eroosoo tegehgui hewtehed l tegeed bh ym daralt zugeer bsn

      Хариулах

    • Зочин

      (66.181.181.93) 2019-01-29 17:52
      • 0
      • 0

      minii tolgoi bnga ergeed zarimdaa uhaan aldchihdag ternees bolood chih shuugih dotor muuhairaj geh met shinj temdeg ilerdeg bolood barag1 garan bolj bn unees gadna zgr alhaj bga herne huluu udirdaj chadahgui ew hawgui alhan buur oron zain barimjaagui bolchihdog hunii ugiig sonsoj bga hernee zarimdaa yu geed bgaag ni oilgohoo bolichih yum

      Хариулах

    • Зочин

      (202.9.45.184) 2018-12-18 09:27
      • 0
      • 0

      монголд онош тавиад ч эмчилж чадахгүй байна шүү..16сар ийм байдалтай нүд эрээлжлээд толгой гуйваал...зөндөө л эм тан тариа хийлээ...бүх том эмч домд үзүүллээ нэмэр алга

      Хариулах

    • Зочин

      (202.131.225.205) 2019-01-24 16:03
      • 0
      • 0

      Өлзийбаяр эмч л эдгээх байх өөр хэн ч биш,,,,

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.70) 2018-09-22 08:10
      • 0
      • 0

      hewlii ayulhai orchim bainga hund orgij dotor muuhairdag puzzle togloom ewluuleh neg ymruu udaan harah uyd tolgoi ergej buuljmuur sanagddag yunii emchid uzuuleh yostoi ym boloo chih hamar hooloi dotor medrel

      Хариулах

    • Зочин

      (66.181.190.165) 2017-02-18 11:24
      • 1
      • 3

      yag iim nuhtsuld orsoon.tegeed tolgoin zurag avhuul gesiin haana sain bas arai jyamd avdag boloo meddeg hvn bval zuvluuch.

      Хариулах

    • Olood

      (58.74.207.149) 2017-02-18 08:03
      • 1
      • 0

      Tolgoi bas bainga ergeed xetsuu yumuu ....mongold onsh togtooj chadax emneleg bnuu

      Хариулах

    • tuya

      (112.72.11.106) 2016-06-18 13:51
      • 0
      • 1

      Tolgoi bainga obdoj nvd ireeljelen

      Хариулах

    • Oogii

      (59.153.113.218) 2016-06-16 18:02
      • 0
      • 1

      3-r emnelgiin tarhi sudasnii exonii oyyn emchid uzuulvel zugeer yum bna lee,bi uzuulj baij onoshoi olood emchilgee hiilgesen,ur duntei bgaa

      Хариулах

    • БатцэцэгБ

      (202.72.245.165) 2016-06-16 16:51
      • 1
      • 0

      миний толгой үе үе эргэдэг тэгэхдээ яг ухаан алдаж унах гэж байгаа юм шиг заримдаа ойр байгаа хүн юм уу эсвэл эд зүйлсээс барьж аван тогтдог,тэгээд эмчдээ хэлэхээр олигтой юм хэлэхгүй,хааяа тэр үед нь даралтаа үзүүлэхээр хоёр даралт ойртсон байдагямар эмчид үзүүлэх вэ

      Хариулах

    • зочин

      (202.131.226.166) 2018-07-05 13:05
      • 0
      • 0

      дотор мэдрэлийн эмчид үзүүлж оношоо тодруулах хэрэгтэй шүү

      Хариулах

    • zoloo

      (202.9.40.63) 2016-04-22 23:23
      • 1
      • 0

      yaaraltai emchid vzvvl gnee ter emch nar chine yu meddiin!!! bi tolgoi ergeed uhaan aldaj unadag bolsn ter emch nar chine onosh togtooj chadahgvi 3 jil bolj bn.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.207) 2015-10-09 17:56
      • 0
      • 0

      Bayarllaa. Minii tolgoi genet ergeed bda ym. Tegej bgad gaigui boldog ch gesen dahiad bn. Mun ergeheeree mash huchteu taaz nuraad irj bga ym shig tegeheer ni dotor muuhairah ym yah ve? Haana uzuulj yamar yamar shinjilgee uguh ve?

      Хариулах

    • Shii3

      (66.102.9.121) 2016-04-23 03:07
      • 1
      • 3

      Tany setgel sanaa taivan bish,baidgaas gadna jaahan aidastai, tany tsusny ergelt dutmag uchir dahin davtaj ergeed baigaa baih.europoor shinejilgee hiilgevel zarim ni tun tashaa onosh tavidag yum shuu. Chadvartai ulamjlalyn emch harin zøv onoshloj zøv em tan øgch dahiltgui bolgoh baih shuu. Møn sain baria zasalch tus bolno. Mongold /hotod/ sain baria zasalch baidag gesen shuu.

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.207) 2015-10-09 17:56
      • 1
      • 1

      Bayarllaa. Minii tolgoi genet ergeed bda ym. Tegej bgad gaigui boldog ch gesen dahiad bn. Mun ergeheeree mash huchteu taaz nuraad irj bga ym shig tegeheer ni dotor muuhairah ym yah ve? Haana uzuulj yamar yamar shinjilgee uguh ve?

      Хариулах

    • зочин

      (202.131.226.166) 2018-07-05 13:04
      • 0
      • 0

      мэдрэл болон чих хамар хоолойн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй

      Хариулах

    • эмч дотрийн

      (202.131.226.166) 2018-07-05 13:02
      • 0
      • 0

      харьяа дүүргийн мэдрэл болон чих хамар хоолойн эмчид заамал үзүүлэх хэрэгтэй

      Хариулах

    • Suren

      (139.5.218.196) 2019-06-26 10:39
      • 0
      • 0

      sn bnuu .hewteh bosoh ued tolgoi ergeed manaraad bh yumaa .Ene yutai holbootoi be .

      Хариулах