Дэлхий даяар дуулиан тарьж буй Кеитлин Женнер твиттерийн рекорд тогтоожээ

Twitter Print
2015 оны 06-р сар 04-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Реалити шоуны од Ким Кардашианы хойд эцэг Брюс Женнер трансжендер эмэгтэйн дүрээр “Vanity Fair” сэтгүүлийн нүүрийг чимжээ. Тэрбээр 10 гаруй цагийн турш үргэлжилсэн мэс заслын дараа Кейтлин Женнер гэх шинэ хүн болсон юм.

Хамгийн сонин нь эмэгтэй хүн болсноороо дэлхийг гайхашруулж буй энэ хүн 1976 оны Монтреалд болсон зуны олимпид Арван төрөлт Декатлоны аварга болж, алтан медаль хүртэж байжээ.

Олимпийн аварга, реалити шоуны од Брюс Женнер ерөнхийлөгч Обамагийн твиттерт хамгийн богино хугацаанд хамгийн их дагагчтай болж байсан рекордын эвдэж, ердөө дөрөвхөн цагийн дотор сая дагагчтай болж улмаар энэ тоо 2 сая болж өсчээ. Үүгээрээ тэрээр Гиннесийн номд ч бүртгүүлж болохоор байгаа юм. 

Оны эхнээс л хүйсээ солиулах тухай бодолтой байгаагаа хэлж байсан тэрээр "би бүхэл амьдралынхаа турш өөрийгөө хуурч амьдармааргүй байна" гэсэн байдаг. Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өмнөх гэрлэлт, хурим болон өөрийн хүйсийн өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй ярьжээ. Мөн ирэх долдугаар сарын сүүлчээс эхлэн шинэ реалити шоу хийхээр төлөвлөж байгаа аж. 

Брюс Женнер одоогоос жилийн өмнө трансжендер гэдгээ анх нийтэд дэлгэсэн юм. Шүүмжлэгчид түүнийг нэр алдар, мөнгөний төлөө эмэгтэй хүн болсон хэмээн буруушааж байгаа билээ. Түүний амьдралдаа хийсэн эрс өөрчлөлтийг олон хүн гайхан хүлээж авч байгаа бол маш олон хүн тэр дундаа олон алдартан талархан хүлээж авч байгаа юм. Алдарт дуучин Леиди Гага болон бусад олон мянган алдартнууд ойролцоогоор 1.5 сая жиргээгээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, урмын үг хайрласан байна. 

Энэ тухайгаа Кейтлин Женнэр "Сүүлийн хэдэн сард туулж өнгөрүүлсэн бүхэн маань үнэхээр гайхамшигтай байлаа. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс намайг дэмжиж захиа илгээж байсан" гэжээ.

Тэрээр Ким Кардашианы хойд эцэг нь бөгөөд Кимийн эх Крис Женнертэй амьдарч байх хугацаандаа Кайли болон Кендал охидуудаа төрүүлжээ.

Өнгөрсөн Даваа гарагт ESPN ирэх долдугаар сард Лос Анжелес хотноо болох ESPYs арга хэмжээний үеэр "Эр зориг"-ийн шагнал аа Женнерт гардуулах болсноо мэдэгджээ. Энэ нь сайн болон баатарлаг үйлс бүтээсэн спортын салбарынханд өгдөг нэр хүндтэй шагнал юм. Женнер "Энэ шагналыг хүртэх нь миний хувьд үнэхээр нэр төрийн хэрэг. Би долдугаар сард өөрийнхөө жинхэнэ дүр төрхөөрөө найз нөхдийнхөө өмнө шарч энэ шагналыг хүндэтгэлтэйээр хүлээн авна" гэсэн байна.

Өдгөө 65 настай Брюс Женнер нүүрний хэлбэр өөрчлөх косметик мэс засал, хөхний имплант хийлгэсэн боловч хүйс солих мэс засал хараахан хийлгээгүй байгаа аж. Кейтлин Женнер “Өмнө нь би эрэгтэй хүн сонирхож байгаагүй боловч хагалгааны дараа өөрийгөө секси гэж бодох болсон” гэжээ.

Эх сурвалж: CNET

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.