Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй 10 арлын хот

2017 оны 06-р сар 10-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээр маш олон гайхалтай арал бий. Өөр өөрийн гэсэн давтагдашгүй үзэсгэлэнтэй эдгээр арлуудыг сонсоод бидэнд хамгийн түрүүнд тансаг зэрэглэлийн амарч зугаалах таатай орчин л төсөөлөгддөг.

Зарим арлуудад гоёмсог амралт жуулчлалын газруудаас гадна бүхэл бүтэн хот оршдог байна. Ингээд дэлхий дээрх хамгийн хачирхалтай ч ер бусын сонирхолтой, үзэсгэлэнтэй арлуудын талаарх мэдээллийг хүргэе. Сониучхан нэгэнд нь аяллын гайхалтай маршрут болно гэж итгэж байна.

10. Хомнөи, Москенес, Норвег

Хомнөи бол Норвегийн бөөгнөрөн тогтсон Лофотен арлуудын (олтриг) дундаас хамгийн эртний загас агнуурын тосгон юм. Энэ тосгон нь өөрийн эртний дүр төрхөө алдаагүй, онгон байгалиараа байгаа Москенес хотын захиргаанд харъяалагдах хамгийн үзэсгэлэнтэй тосгодын нэг юм.

Та хамгийн түрүүнд юу үзэх боломжтой вэ?

Алслагдсан жижиг хот боловч соёл үзвэрийн үйл ажиллагаа идэвхитэй явагддаг. Жишээлбэл, жил бүрийн "Feelgood" жааз хөгжмийн фестиваль. Эрхэм аялагчдыг уугуул нутгийн загасчдын бүхээгт байрлуулан өндөр хурдны интернетээс авахуулан бүх хэрэгтэй хэрэгслүүдээр хангаж өгдөг.

Жуулчид завь, дугуй зэргийг түрээсэлж аялах ба загасчилж болно. Нутгийн музей, үзэсгэлэнгүүдээр орж тэдний соёл, түүхтэй танилцах боломжтой.

9. Кеи Уэст, АНУ

Флорида мужийн Кеи Уэст арал үргэлж нарлаг байдгаараа алдартай. Тэнд зочид буудал, амралтын газрууд дүүрэн байдаг. Энэхүү халуун бүсийн арлын хот нь янз бүрийн амралт зугаалгын үйл ажиллагаа явуулдаг. Цухас дурдвал, наранд биеэ шарах, усанд сэлэх, шумбах, дарвуулт завиар зугаацах гэх мэт. Үүний зэрэгцээ төрөл бүрийн баар, ресторан, дэлгүүрүүд хотын хөгжилтэй, сэтгэл догдлом байдлыг үүсгэдэг байна.

Та хамгийн түрүүнд юу үзэх боломжтой вэ?

Кеи Уэстэд очсоноор төрөл бүрийн сонирхолтой гудамжны болон доторх шоу үзэж сонирхох боломжтой. Энэ газар нь хуримын багц үйлчилгээ үзүүлдэгээрээ алдартай. Жишээлбэл, хурим төлөвлөж өгөхөөс гадна хуримын амтат бялуу, хуримын бал сараа өнгөрүүлэх бүхий л таатай орчинг бүрдүүлжээ.

8. Мале, Малдив

Тус арал нь хүний хөл хүрээгүй эрэг, цэвэр тунгалаг далайн ус, тансаг амралтын газруудаараа алдартай. Харамсалтай нь энэхүү цагтаа амьдрал буцалж байсан газрыг хүмүүс төдийлэн мэддэггүй. Анх XVI зууны үед байгуулагдан португалчуудтай хамтарсан худалдааны төв бий болгож байжээ. Мале нь хүн амын хувьд маш шигүү, дэлхийд тавд ордог арал юм.

Та хамгийн түрүүнд юу үзэх боломжтой вэ?

Мале нь хөл хөдөлгөөн ихтэй, завгүй хотын бүх шинжийг агуулсан бөгөөд байршил маш сайтай. Жуулчид Малегийн захуудаар үйлчлүүлэхээс гадна сүүлийн үеийн хувцасны дэлгүүрийн тасгуудаар ч зочлох боломжтой.

Зоогийн газрууд шөнө оройн цагаар ч гэсэн нээлттэй байж, олон улсын болон нутгийнхаа хоол, амттангуудыг санал болгодог. Үүнээс гадна мэдээж эрэг хавиар наран шарлагын газрыг дурдахгүй өнгөрч болохгүй.

7. Льүбек, Герман

ЮНЕСКО-гийн хамгаалалтан дор байдаг энэ хот нь улсынхаа хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг юм. Трэв голын дагуу баригдсан энэ хотын архитектур нь эртний Готик загвараар баригдсан. Ихэнх барилга нь XIV, XV зуунд баригдсан байна.

Та хамгийн түрүүнд юу үзэх боломжтой вэ?

Энэ хотын гайхамшигтай загвартай уран барилгуудаас гадна жуулчид олон төрлийн музейгээр зочилж, тэдний хотын арвин түүхтэй танилцах боломжтой.

6. Флорианополис, Бразил

Санта Катаринагийн нийслэл Флорианополис нь 400 000 хүн амтай томхон хот юм. Энэ хот серфингээр хичээллэдэг хүмүүст зориулагдсан 42 ширхэг эргийн амралтын баазуудтайгаараа жуулчдын дунд ихээхэн нийтлэг. Хотыг дээрээс нь харахад бага зэрэг замбараагүй, ширэнгэн ой шиг бүтэцтэй харагдах боловч колонийн үеийн архитектурын үлдвэрүүдээр элбэг, нутгийн хоолоороо жуулчдыг татдаг заншилтай аж.

Та хамгийн түрүүнд юу үзэх боломжтой вэ?

Бусад арлын хотуудыг бодвол талбай ихтэй төдийгүй гоо үзэсгэлэнгээрээ бусдаасаа дутах зүйл байхгүй. Тэдний дундаас жуулчдын анхаарлыг татдаг зүйлүүдээс дурдвал: музей, соёл амралтын газрууд, түүхт архитектурын олдворууд болон далайн эрэг дагуух хотын дэгжин амьдралын хэв маяг.

5. Saint-Malo, Бриттани, Франц

Английн Сувагийн дагуу байрладаг Saint-Malo нь дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй боомтын хотуудын нэг. Дундад зууны үед энэ арал дээр далай тэнгисээр аялагчид болон далайн дээрэмчид нарын байрладаг боомт нь байжээ. Архитектурын түүхэн олдворууд энэ газрын гол онцлог нь юм.

Төрөл бүрийн түүхэн ордон, хана, цамхагууд хотын хөтөчтэй аяллын үеэр аль эсвэл жирийн үеэр ч гэсэн олдоно. Үүний хажуугаар нутгийн иргэд шинэхэн гарсан далайн хоолоор жуулчдад үйлчилдэг.

Та хамгийн түрүүнд юу үзэх боломжтой вэ?

Зуны дэлгэр цагт жуулчдын очих дуртай газруудын нэг зүй ёсоор орно. Sain-Malo-гийн ресторанууд Европын хамгийн их үйлчлүүлэгчтэй төвлөрөл болсон газар юм.

4. Трогир, Хорват улс

Энэ хот нь Европын "Үнэт Чулуу"-нуудын нэгт тооцогддог. Үзэсгэлэн төгөлдөр байгаль ба түүхийн өв дурсгалууд нь сэтгэл хөдөлгөмөөр.

Трогирийг МЭӨ III-р зуунд Грекүүд анх байгуулсан Адрийн тэнгисийн түүхэн хотуудын нэг юм. Энэхүү эртний хот нь төрөл бүрийн гайхалтай архитектурын олдворуудаар дүүрэн учраас ЮНЕСКО хамгаалалтандаа авсан байна.

Та хамгийн түрүүнд юу үзэх боломжтой вэ?

Трогир нь Европ дах хамгийн сайн хадгалагдсан Ромын Готик загвартай архитектурын үйлдвэрүүдээр дүүрэн хот юм. Мөн Хорват дах хамгийн алдартай жуулчлалын газруудын нэг билээ.

3. Тромсо, Норвег

Арктикийн нийслэл гэгддэг энэ газар нь Хойд туйлийн тойрог орчмын гол үзмэрүүдийн нэг юм. Туйлын туяаг харан биширч байхад хамгийн тохиромжтой газар. Өдөрт дор хаяж 6 цаг ил харагддаг гэнэ. Энд мөн төрөл бүрийн хөгжим сонсож, цанаар гулгах боломжтой.

Далайн хоол хүнс болон 12 сард болдог Зул сарын худалдаагаараа алдартай.

Та хамгийн түрүүнд юу үзэх боломжтой вэ?

Маш үзэсгэлэнтэй хот, өвлийн хөгжилтэй үйл ажиллагаа болон нүд гялбам хойд туйлын гэрлийг үзэх боломжтой.

2. Монемвазиа, Лакониа, Грек

Миртогийн тэнгисээс 100 метр орчимд жижиг чулуужсан арал дээр оршдог. Дөнгөж 300 метр өргөн, 1 километрийн урттай энэ арал нь эх газраасаа МЭ 375 онд болсон газар хөдлөлтийн улмаас тусгаарлагдсан гэж үздэг байна.

Түүхэн олдворууд элбэг бөгөөд дундад зууны үеэс хадгалагдан үлдсэн цамхаг, Византийн сүмүүд энэ арлын дурсгалт өв юм.

Та хамгийн түрүүнд юу үзэх боломжтой вэ?

Дундад зууны үеийн барилгууд одоо зочид буудлууд болон хувирсан учраас жуулчид тэнд байх дуртай. Дээр үеийн гудамж, талбайнууд нь хуучин цагийг санагдуулж, гайхалтай аяллын мэдрэмж төрүүлдэг учир очиж үзэх ёстой газруудын нэгээр нэрлэгддэг байна.

1. Линдаү, Бавариа, Герман

Констанс Нуурын дунд байрлах энэ арал нь IX-р зууны үеийн түүхэн баримтуудад хамгийн түрүүнд дурдагддаг газар юм. Энэ хот нь Швейцар болон Австрийн хилийн хажууд байрладаг. Австрийн Пфандер уулууд арлын ардуур сүндэрлэн харагдана. Линдаү арал нь аялал жуулчдын очих дуртай газар болсон шалтгаан гэвэл тэдний түүхэн төвүүд, Дундад зууны үеийн барилга, гудамжууд юм.

Та хамгийн түрүүнд юу үзэх боломжтой вэ?

Линдаү хүрэх хамгийн сонирхолтой арга зам нь завиар очих юм. Линдаүгийн түүхэн үзэсгэлэнт боомтийн орчимд Баварийн бэлгэдэл болсон арслангийн хөшөөг олж харах боломжтой.

Эх сурвалж: Places To See In Your Lifetime

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (139.5.219.202) 2017-06-10 21:52
      • 0
      • 0

      Баярлалаа. Очиж үзэх сэтгэгдэл төрчихлөө. Бараг очоод ирсэнтэй дүйцэхүйц мэдээлэл байна. Амжилт

      Хариулах