Улаан номонд орсон топ таван ургамал

Twitter Print
2017 оны 12-р сар 13-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

Дэлхий дээр хамгийн эртний ургамал үүсээд 2-3 тэрбум жил болж байна. Харин 430 сая жилийн өмнө ургамал хуурай газар шилжсэн түүхтэй. Ногоон ургамлын хооллолтын үндсэн арга нь ус, нүүрсхүчлийн хийн оролцоотойгоор органик бодис үүсгэх фотосинтезийн процесс юм. Энэ нь зөвхөн ургамлын ногоон эдэд явагддаг ба ургамал нь тодорхой эрхтэн системтэй, үндэсний хэсгээрээ хөрсөнд бэхлэгдэн оршдог, дэлхийн энерги шим тэжээлийн бодисын эргэлтийн эхлэл суурийг нь бүрдүүлж байдаг амьд биес юм шүү.

Ургамал бүлгэмдэл нь биологийн олон янз байдлуудын хамгийн өргөн хэмжээнд судлагдсан бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хамгийн их үүрэг бүхий нөөц баялаг билээ. Тухайлбал: цөөн тооны үр тарианы ургамлууд үндсэн хүнс тэжээл, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ба хэдэн арван мянган зүйл зэрлэг ургамал эм, хүнс тэжээл, түлш, хувцас болон сууц үйлдвэрлэхэд хэрэглэгдэх замаар эдийн засаг аж ахуйн хувьд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна ногоон ургамал нь дэлхийн байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж бусад амьтад болон дэлхийн амьтдын амьдрах орчныг бүрдүүлж өгдөг. 

Дэлхийг нэг том амьтан гэж үзвэл ногоон ургамал түүний амьдран орших нөхцөл нь болдог. Одоогоор дэлхий дээрх бүх ургамлуудыг бүрэн таньж тодорхойлж дуусаагүй байгаа ба нийтдээ 300,000 гаруй зүйл бүртгэгдээд байна. Маш олон тооны ургамлууд ховордон устаж амьдрах орчин нь өөрчлөгдөн цөөрсөөр байгаа билээ. Тиймээс дэлхийн улс орнууд байгалийн нөөц сандаа байгаа амьтан ургамлын ховор төрөл зүйлийг нь ангилан Улаан номонд оруулдаг. 

Одоогоор Монгол орны Улаан номонд 70 гаруй зүйлийн ургамал багтаж байна. Түүнээс нэн ховорт тооцогдох топ таван ургамлын талаар мэдээлэл хүргэе.  

Алтан Тэрэлж

Алтан ТэрэлжЛатинаар: /Rhododendron aureum georgi/. Энэхүү цэцэг нь тагийн бүслүүр, ойн дээд зах, ян сарьдагт ургадаг. Эмийн болон гоёл чимэглэлд ашигладаг ургамал юм. Хэнтий, Монгол Дагуурын хэсэгт элбэг тохиолддог. Үрээр үрждэг. 

Алтан тэрэлж цэцэг нь ууландаа чимэгтэй
Ажин ажин суухад нүдэнд минь гэрэлтэй
Амраг хонгор чи минь үнэндээ жавхаатай
Атгын чинээ зүрхээ өгөхөд минь урамтай

Навчаа тэрэлж цэцэг нь дэлгэрэхдээ чимэгтэй
Намираа зөөлөн хураар амьсгалахад минь анхилагтай
Наснаа наг тэр минь үнэндээ жавхаатай
Налил эрдэнэ зүрхээ өгөхөд минь урамтай

Хазаараараа тэмүүлсэн ажнайгийнхаа
Хангайн тагтанд найгсан тэргэлж түүндээ хүрье үү дээ
Хадаагаараа найрсан дууныхаа яруугаар
Хайрын сэтгэл татсан тэрүүндээ очъё уудаа
 

Ганц цэцэгт Алтанзул


 
Энэ цэцгийг Сэржмядаг хэмээн нэрлэх нь бий. Өндөрлөг газрын хуурай, хээрийн чулуурхаг хажуу, элсэрхэг хормой даган ургадаг олон наст өвслөг ургамал юм. Навч нь шугаман хэлбэртэй, навчныхаа сугаас гарсан ганц цэцэгтэй, сонгинолог булцуутай, маш ховор ургамал. Хангай, Ханхөхий, Идэр, Тэс зэрэг газраар тохиолдоно. Үр болон сонгинолог булцуугаар үрждэг.
 
Монгол Бүйлс

Манай оронд Латинаар: Amygdalus pedunculata Pall. (Бариулт бүйлс), Amygdalus mongolica Maxim. Mongolian Almond (Amygdalus mongolica), (Монгол бүйлс) гэсэн 2 зүйл бүйлс ургадаг. Сүүлийн үед энэ цэцгийг монгол сакура хэмээн нэрлэх болсон. Үр жимсний, түлшний, эмийн, чимэглэлийн, цай орлогч зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ. Хангай, Хэнтий, Монгол Алтайд тохиолддог байна. Бүйлс нь Ойрх Дорнод болон Өмнөд Азиас гаралтай мод. "Бүйлс" гэдэг нь мөн уг модноос гадна идэж болдог үрийг хэлдэг.

Бүйлc хавар тавдугаар сард навч дэлгэрэхээс өмнө цайвар ногоон цэцэг дэлгэрдэг. Долдугаар сард яст жимс боловсордог. Бүйлсний жимс нь дотроо үртэй (самар биш) хатуу хальснаас тогтдог. Хатуу хальсыг нь авбал үр нь гарна. Хальстай болон хальсгүй аль алинаар нь худалдаалагддаг. Үрээр үрждэг ургамал юм.

Бариулт бүйлс. Amygdalus pedunculata Pall: Ихээхэн салаалж мөчирлөсөн цайвар бор найлзуур бvхий 1.5 м өндөр сөөг. Бvдэг саарал хальстай өргөсгvй богиноссон мөчиртэй, гол мөчрvvд бараан саарал холтостой, захаараа хурц шvдлэг 2-4 см урт, урвуу өндгөрхvv буюу юлдэн хэлбэрийн навчтай. Навчны дээд ба доод гадаргуудаа богино vстэй, шадар навч утас адил нарийн. Тод ягаан цэцэгтэй. Өндгөрхvv хэлбэрийн vр жимс нь богино шилбэтэй.

Тархалт:                 Хангай, Хэнтий, Монгол Алтай. Дундговьд: Зvvн талын бvх сумдад тархана.

Ургах нөхцөл:       Уулын өврийн чулуурхаг энгэрийг барьж ургасан байдаг.

Ач холбогдол:       Эмийн болон гоёл чимэглэлийн ургамал. Ханиахыг зогсоох, цэр арилгах эмэнд ордог

Бүйлс нь хавар 5-р сард навч дэлгэрэхээс өмнө цайвар ногоон цэцэг дэлгэрдэг. 7-р сард яст жимс боловсордог. Үрээр тарихдаа үрээ 24 цаг усанд дэвтээнэ. Ургах чадвартай үр усанд живнэ. Дараа нь нойтон самбайнд боож гялгар уутанд хийгээд тавихад 3-4 хоногийн дараа эхнээсээ соёолж эхэлдэг. Соёолсон үрээ шороонд 1,5см орчим гүнд суулгана. 3-4 хоногийн дараа бяцхан ногоон навч цухуйх бөгөөд 3 жилийн дараа цэцэглэж, үр жимсээ өгнө. 

Хавар 5-р сард навч дэлгэрэхээс өмнө цайвар ногоон цэцэг дэлгэрдэг. 7-р сард яст жимс боловсордог.

Ямаан эвэр

Ямаан эвэр / Caryopteris Mongolica Bunge / нь хээр, цөлийн бүсийн асга хад чулуутай, хайргархаг энгэр, нимгэн үелсэн элсэн дээгүүр ургадаг заримдаг сөөг юм. Монголд Говь алтайн нуруу, Зүүн өмнөд хангай, Халхын тойрогт тархан оршдог. Үрээр үрждэг ургамал юм. Завсрын унаган ургамал бөгөөд эмийн болон гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж болдог.

Tаних шинж: Иш 20-30 см өндөр, маш их мөчирлөг, залуу найлзуур хүрэн улаан, мөчир, навч нь тачир цагаан үсээр өвч хучигдсан саарал өнгөтэй, намхан сөөг. Навчис жагтан байрлалтай, суумал, юлдэрхүү, хоёр үзүүрээдээ шувтан, 3.5-4 см урт, 5-6 мм өргөн, бvтэн ирмэгтэй. Навчны илтэсний дээд гадаргуу ногоон, доод тал цайвар. Мөчрийн үзүүрт байрласан бамбайрхуу баг цэцэгтэй. Цоморлиг 5 салбантай, 3 мм урт, жимслэх үест 10 мм хvртэл сунана. Дэлбэ 10-12 мм урт, бундуужих vест цэнхэр байснаа сүүлдээ хөх ягаан, хөх цэнхэр болно. 

Дээд уруул нь үзүүртээ дэвүүрэрхүү цацаглан цуурах бөгөөд доод уруул нь 4 жижиг салбантай. Дохиур урт шилбэтэй тул дэлбээнээсээ 10-12 мм цухуйдаг. Багана урт, үзүүртээ 2 салаа амсартай. Жимс 4 далавчтай, торлог судалтай, 4 самранцар болж задрана.

Тархалт: Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Дундад Халх, Монгол Алтай, Дорнод Монгол, Олон нуурын хөндий, Говь Алтай, Дорнод Говь, Алтайн, Өвөр, Алашааны Говь. Дундговьд: Бvх сумдын нутагт тохиолдоно.

Ургах нөхцөл: Хээр, цөл, заримдаг цөлийн бүсэд уул, толгодын энгэр, хажуу, асга хад, сайр жалгаар ургана.

Ач холбогдол: Завсрын унаган ургамал бөгөөд эмийн болон гоёл чимэглэлийн зориулалтаар ашиглаж болно. Мал зөвхөн цэцэг, залуу найлзуурыг иднэ.

Хар нэрс


 

Хар нэрс. Латинаар: Vaccinium Myrtillus нь бутандаа ганц нэгээр ургасан байдаг. Хөх нэрснээс ялгаатай нь энэ жимсийг түүхийгээр хэрэглэдэггүй, болгож хэрэглэдэг юм. Уулд тайгын бүслүүрт ус чийг ихтэй, өтгөн ургасан хуш, жодоог дагалдан модны сүүдэрт ургадаг.  

Хүйтэнд өлчир, жимст сөөгөнцөр ургамал юм. Монголд Хэнтийн уулын тайгын тойрогт ургадаг. Үрээр үржих чадвартай байна.

Хатаасан хар нэрс нь ходоодны ажиллагааг хэвийн болгодог бөгөөд хүүхдэд маш сайн нөлөөлдөг. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна, нүдний хараанд маш сайн нөлөөлж, харааг засах чадвартай юм байна. Өдөрт ганц цайны халбагыг идэхэд л таны нүд хамгаалагдана гэнэ.

Хар болон хөх нэрсэнд их хэмжээгээр агуулагддаг бодиснууд хорт хавдар үүсгэгч бодиснуудыг нөлөөг саармагжуулдаг бөгөөд бүдүүн гэдэсний хорт хавдрын явцыг удаашруулдаг гэдгийг америкийн эрдэмтэд баталсан ажээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеээр английн нисгэгч нар хараагаа хурц болгох зорилгоор нэрс, нэрсний чанамалыг өдөр бүр иддэг байсан байна.

Монголын улаан номонд орсон ургамлууд /Цуврал 1/-ийг http://mongolcom.mn/read/24211 

Монголын улаан номонд орсон ургамлууд /Цуврал 2/-ийг http://mongolcom.mn/read/24685

Монголын  улаан номонд орсон ургамлууд /Цуврал 3/-ийг http://www.mongolcom.mn/like/25242 линкээр орж уншина уу. 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • амин эрдэнэ

      (66.181.160.5) 2017-11-13 20:05
      • 0
      • 0

      өөр цэцэгний зураг байна уу

      Хариулах

    • а

      (66.181.160.5) 2017-11-13 19:08
      • 0
      • 0

      өөр цэцэг байгаа юу

      Хариулах

    • "Эрка"

      (202.179.31.1) 2017-02-23 21:09
      • 0
      • 1

      сайхан мэдээ байнаа устаж үгүй болох аюулаас аврагдах болтугай хурай хурай хурай

      Хариулах

    • Зочин

      (66.181.188.96) 2016-12-16 19:07
      • 0
      • 4

      Хамгийн дээр зураг нь тавигдсан улаан жимстэй цагаан цэцэгтэй ургамал монголд ургадаг уу

      Хариулах

    • л.ууганцэцэг

      (202.179.31.189) 2016-12-13 12:24
      • 0
      • 0

      ховор ургамлыг олж хамгаалах хэрэгтэй гэж бодож байна.

      Хариулах

    • Оргил

      (122.201.31.236) 2016-11-22 09:52
      • 2
      • 0

      энэ ховор цэцэгний хэрэгтэй байлаа.

      Хариулах

    • m

      (202.70.46.232) 2016-06-21 17:38
      • 0
      • 0

      Bayrlalaa

      Хариулах

    • D

      (5.47.219.129) 2015-12-29 17:52
      • 1
      • 0

      Iim heregtei saihan medee bi hsen setguulchid bayar hurgie

      Хариулах

    • ner

      (122.201.21.47) 2015-06-03 16:15
      • 0
      • 4

      saihan medee baina ustaj ugui boloh ayulaas heltreh boltugai

      Хариулах