
Төрийн албан тушаалтнууд хууль бус үйлдэл хийж, ёсзүйн дүрэм зөрчиж буйтай холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуульчлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг зөрчсөн тохиолдолд ажлаас шууд чөлөөлөх зохицуулалтыг шинэчлэн оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хуульд:
-
Бизнес ангиллаар зорчихгүй байх
-
Албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахгүй байх
-
Төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох
-
Ажлын байранд бэлгийн дарамт учруулахгүй байх тухай заалтыг нарийвчлан оруулах нь зүйтэй гэж үзлээ. Жишээлбэл, 5 секундээс дээш хугацаагаар ширтэж харвал бэлгийн дарамт гэж үзнэ гэв.
Г.Ганаа