Ж.Блаттер өөрийн хүсэлтээр огцорлоо

Twitter Print
2015 оны 06-р сар 03-нд 08:43 цагт
Мэдээний зураг,

Олон улсын хөлбөмбөгийн холбооны (ФИФА) 65-р их хурал Швейцарийн Цюрих хотод боллоо. Энэ удаагийн чуулганаар ерөнхийлөгчийн сонгууль болж, одоогийн тэргүүн Ж.Блаттар дахин сонгогдсон. Гэхдээ өчигдөр Ж.Блаттер өөрийн хүсэлтээр огцрохоо  мэдэгдлээ.

Эгнээндээ 209 орныг багтаасан дэлхийн хамгийн том байгууллагын нэг ФИФА-гийн зарим удирдах албаны хүмүүс авилгын хэрэгт холбогдож шуугиан дэгдээсэн ч “спорт улс төр”-өөс үргэлж ангид байна гэдгийг ноён Ж.Блаттер индэр дээрээс хэлсэн юм.

ФИФА-гийн ээлжит их хуралд Монгол Улсаа төлөөлж санал өгөх эрхтэйгээр Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар биет төлөөлөгчдийн хамт  оролцжээ. МХБХ-ны хувьд энэ удаагийн конгрессын үеэр хөлбөмбөг өндөр хөгжсөн орнуудаас дасгалжуулагч урих, дэд бүтцээ сайжруулах болон гадаад харилцааны чиглэлээр олон улсын хөтөлбөрт хамрагдах гарцаа амжилттай нээсэн гэдгийг онцолж байлаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.