ШӨХТГ чиг үүргийнхээ дагуу ЦЕГ-тай хамтран ажиллана

Twitter Print
2015 оны 06-р сар 02-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан, ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис нар хамтран ажиллах бичигт гарын үсэг зуржээ. Ийнхүү хамтран ажилласнаар талууд хуулиар олгогдсон чиг үүргийнхээ дагуу зах зээлд шударга өрсөлдөөний орчин нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийн хамгаалах чиглэлээр хамтран хяналт шалгалтыг явуулж  шаардлагатай мэдээ, мэдээллийг солилцох юм байна.

Мөн олон нийт, аж ахуй эрхлэгчид, төрийн болон нутгийн өөрөө удирдах, нутгийн захиргааны байгууллагуудад хууль тогтоомж сурталчлах аж. ШӨХТГ-аас хийж буй хяналт шалгалтын явцад аж ахуйн нэгж, байгууллагууд иргэдийг хохироох, хууль бус худалдааны арга хэрэглэх, хууль бус орлого олох зөрчлүүд тогтоогддог байна. Эдгээр  зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байх тохиолдол байдаг тул цагдаагийн байгууллагад холбогдох баримт материалыг шилжүүлж шалгуулах ажлыг мөн санамж бичгийн дагуу хэрэгжүүлэх юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.