RISE: Санаа сэдэл, урам зориг түгээх RISE нээлтээ хийлээ

Twitter Print
2020 оны 11-р сар 02-нд 13:53 цагт
Мэдээний зураг,

Амьдралынхаа шинэ бүлгийг эхлүүлж буй нэгдүгээр дамжааны оюутнуудын итгэлтэй зөвлөх болдог RISE шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт “White rock” төвд зохион байгуулагдлаа.

 

ХААН Банк Сангаас 3 дахь жилдээ хэрэгжүүлж буй уг хөтөлбөрт одоогоор 2700 гаруй оюутан бүртгүүлснээс 400 оюутан нээлтийн арга хэмжээнд оролцож, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ж.Анхбаяр, СЭЗИС-ийн багш Ц.Булган, Анрид мэдээллийн вебсайтын үүсгэн байгуулагч А.Ундрал, ХААН Банкны Цахим банк, АТМ-ын сувгийн газрын захирал Ж.Номин-Эрдэнэ болон RISE хөтөлбөрийн 2019 оны оролцогч Дотоод хэргийн их сургуулийн 2-р дамжааны оюутан О.Өгөөмөр-Үжин нарын амжилттай суралцахын хажуугаар сэтгэл зүйгээ удирдаж, өөрийгөө хөгжүүлж, цаашдын замналынхаа эхлэлийг тавих туршлагатай танилцлаа.

Мөн энэ үеэр ХААН Банкны Олон нийттэй харилцах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалагтамир хэрхэн хуримтлал үүсгэж, санхүүгийн сахилга бат төлөвшүүлэх тухай арга зөвлөмж хүргэж, Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаярбид ямар түүхтэй хотод амьдардаг хийгээд орчин үеийн “хүрээ соёл”-ын тухай хуваалцлаа.

Хөтөлбөрт бүртгүүлсэн нэгдүгээр дамжааны оюутнууд хичээлийн жилийн турш академик орчинд хэрхэн арга барилаа олохоос эхлээд хувь хүний чадвар, хувийн санхүүгээ удирдахарга, хотын залуусын соёл, эерэг зөв хандлага, ач тустай дадал хэвшүүлэх хүртэлх бүхий л төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнд хамрагдах товтой. Өөрөөр хэлбэл, шинэхэн оюутан та яг одоо бүртгүүлсэн ч хоцрохгүй. (ЭНД дарж бүртгүүлээрэй)

Суралцъя, хөгжье!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.