Т.Санчир гэрээгээ цуцаллаа

Twitter Print
2015 оны 06-р сар 01-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Монголын сагсан бөмбөгчдөөс анх удаа гадаадын мэргэжлийн лигтэй албан ёсны гэрээ хийсэн Т.Санчир Филиппин улсын “Гинебра Сан Мигель” багт тоглож байсан. Харин манай тамирчин энэхүү гэрээгээ цуцлаж байгаа тухай мэдэгдлээ.

Тэрээр өөрийн цахим хуудсанд “Ямартай ч чадах бүхнээ хийлээ. Надад боломж олгохыг дасгалжуулагч анхнаасаа хүсээгүй. Гэхдээ энэ асуудлыг би өөрийн зүгээс анх тавьсан. Эвтэйхэн байдлаар ярилцаад, өнөөдөр шийдэгдлээ. Хэлний тал дээр асуудал тийм ч их байсангүй. Сагсан бөмбөг нэг хэлтэй болохоор. Дэмжсэн бүх хүмүүстэй болон Bold Maagii-даа баярлалаа. Их туршлага боллоо” гэсэн байна.

Өнгөрсөн онд БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадмын үеэр шигшээ багийнхаа хамтаар гайхалтай амжилт гаргасан Т.Санчир ийнхүү удахгүй эх орондоо ирэхээр болжээ. Азийн наадмын үеэр Монголын сагсан бөмбөгчид тивдээ өөрсдийгөө нээж харуулсан бөгөөд Т.Санчираас гадна Б.Билгүүн, Б.Одбаяр нарт гадны лигээс санал ирж байсан билээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.