Жирэмслэх магадлал нэмэгдүүлэх хүнс

Twitter Print
2017 оны 11-р сар 08-нд 11:10 цагт
Мэдээний зураг,

Тослоггүй сүүн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь үр тогтох боломжид саад болох нэгэн хүчин зүйл болохыг Харвардын их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ.

Судлаачид эмэгтэйчүүдийн үргүйдэл гэх далайцтай асуудлыг барин авч, удаан хугацааны турш ажишлалт, судалгаа хийсний дүнд энэ нь өдөр тутам хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнд оршиж байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Тэр ч байтугай тослоггүй сүү, сүүн бүтээгдэхүүн жирэмслэх магадлалыг эрс бууруулдаг болохыг баталж чадсан аж.
Өөрөөр хэлбэл өөх, тосны агууламж багатай болон тослоггүй бүтээгдэхүүн байнга хэрэглэх нть үргүйдэлд хүргэж болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Харин тослог өндөртэй сүү, сүүн бүтээгдэхүүн, жишээлбэл зайрмаг тогтмол хэрэглэх нь жирэмслэх магадлалыг нэмэгдүүлдэг байна.

Эрдэмтэд хэсэг бүлэг эмэгтэйчүүд дээр найман жилийн турш ажиглалт судалгаа хийж, гол төлөв ямар хоол хүнс иддэгийг нь шинжилжээ. Ингэхэд туршилтанд оролцогч эмэгтэйчүүдийн жингээ барих зорилгоор өөх тосны агууламж багатай бүтээгдэхүүн хэрэглэж байсан хэсгийн жирэмслэлт асуудалтай болжээ. Тэдгээр эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн алдагдал цөөнгүй ажиглагдсан байна. Энэ нь өндгөн эс боловсрохгүй байна гэсэн үг юм.

Сонирхолтой нь долоо хоногт нэг удаа тослоггүй сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байсан эмэгтэйчүүдийн 85 хувьд нь өндгөн эсийн боловсрох үйл явц алдагдаж байгаа нь нотлогдсон байна. Харин тослог өндөртэй сүү хэрэглэсэн эмэгтэйчүүдийнх эсрэгээрээ буюу үргүйдэлд өртөх эрсдэл 27 хувиар буурсан байна.

О.Цолмон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.