Улаанбурханаас болж “Шатар ухаан-2015” хойшлогдлоо

Twitter Print
2015 оны 05-р сар 30-нд 13:52 цагт
Мэдээний зураг,

Монгол төрийн мэргэн өвөө хэмээн алдаршсан Ж.Самбуу агсны нэрэмжит “Шатар ухаан-2015” тэмцээн энэ сарын 30-31-ний өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод болохоор товлогдоод байсан билээ.

Гэсэн ч тус аймгийн төвд улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа гэсэн ЭМСЯ-ны зөвлөмжийн дагуу тэмцээнийг зохион байгуулагчид тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Дашрамд сонирхуулахад Ж.Самбуу агсны мэндэлсний 120 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор зохион байгуулж байгаа ажээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.