Японы өмнөд хэсгийн жижиг арал дээр галт уулын дэлбэрэлт идэвхижиж эхэллээ

Twitter Print
2015 оны 05-р сар 29-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Хэдхэн цагийн өмнө Японы өмнөд хэсгийн жижиг арал дээр галт уулын дэлбэрэлт идэвхжиж эхэлсэн тухай “Japan today” сайт мэдээллээ. Кучиноберу арлын Шиндаке галт уул баасан гарагийн 10:00 цаг орчимд үнс, чулуугаа цацаж эхэлжээ. Үүний улмаас эрх баригчид галт уулын ойролцоо оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Тосгоны дарга Нобуази Хаяашийн мэдээлснээр одоогоор 120 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.  

Гэрчүүдийн мэдээлж буйгаар галт уулаас хар үүл, утаа их хэмжээгээр гарахаас гадна дуу чимээ нь хүнд сонсогдож байгаа аж. Мөн хүхэр ихээр үнэртэж байгаа юм байна. Японы Цаг уурын агентлаг Кучиноберу арлын галт уулын аюулын түвшнийг 5 дахь түвшин хэмээн үнэлж түгшүүр зарлаад байна.

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.