Их долоогийн сангийн сайд нар уулзжээ

Twitter Print
2015 оны 05-р сар 29-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Германы Дрезден хотноо Их Долоо буюу Их Британи, Канад, Франц, Герман, Япон, Итали, АНУ-ын Сангийн сайдуудын уулзалт боллоо. Украйны хямралаас үүдэн өнгөрсөн жил ОХУ Их Наймын бүлгээс хасагдсан билээ. Тэд энэ удаагийн уулзалтаар дэлхийн эдийн засгийг бэхжүүлэх арга замуудын талаар ярилцсан байна. Грекийн эдийн засгийн хямралыг шийдвэрлэхийг Европын удирдагчдаас шаардаж, "Исламын улс" гэх мэт хэт даврагч бүлэглэлүүдийн санхүүжилтийг таслан зогсоох арга замыг эрэлхийлэх болно гэжээ.  

Уулзалтын гадна талбайд ард иргэд Их долоогийн төрийн тэргүүнүүдийн хөрөг зураг бүхий бөмбөлөгүүд барин зогсч, Сангийн сайд нараас буурай хөгжилтэй улс орнуудад илүү их тусламж үзүүлэхийг шаарджээ. Түүнчлэн их долоогийн сангийн сайд нар Украины хямралын талаар хэлэлцэх юм байна.

 

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.