“Алтан мужийн дайчид” анх удаа аваргын төлөө тоглоно

Twitter Print
2015 оны 05-р сар 28-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд нэг тоглолт боллоо. Өрнөд бүсийн аваргын төлөө шалгаран үлдсэн “Голден Стэйт Уорерз”-“Хьюстон Рокетс” багуудын цуврал тав дахь тоглолт Калифорни мужийн Оаклэнд хотод болов. Цувралыг 3:1-ээр тэрүүлж байсан С.Карри, К.Томпсон, А.Богут нар нэгэнт финалд гарч ирэх нь тодорхой байсан ч өнөөдөр эцсийн цэгийг тавихыг хүсчээ.

Зочин багаас Д.Ховард 18 оноо, 16 самбар, Ж.Терри 16 оноо, К.Брувер 16 оноо, Т.Ариза 15 оноо, Ж.Харден 14 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт, Ж.Смит 11 оноо авсан. Харин талбайн эздээс С.Карри 26 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт, Х.Барнес 24 оноо, 7 самбар, К.Томпсон 20 оноо, Ф.Эзили 12 оноо, А.Богут 14 самбар, Д.Грин 9 оноо, 13 удаа самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн.

Уг тоглолтод “Голден Стэйт Уорерз” бүх талаараа илүүрхсэн. Тэд нийтдээ 59 удаа самбараас бөмбөг авч, багаараа 25 оновчтой дамуулалт өгсөн юм. Гэтэл “Хьюстон Рокетс” 39 самбар, 16 удаа оновчтой дамжуулат өгч, 104:90-ээр хожигдсон байна.

Ингэснээр 2014-2015 оны улирлын финалд “Голден Стэйт Уорерз”-“Клевлэнд Кавалейрс” багууд шалгарсан аж. Хоёр баг өмнө нь аварга болж үзээгүй. Иймд шинэ аварга төрөх нь тодорхой боллоо. Хамгийн сүүлд 2005-2006 оны улиралд аварга болж үзээгүй “Майами Хит”-“Даллас Маверикс” гэсэн хоёр баг финалд гарч ирж байлаа.

NBA-ийн 2014-2015 оны улирлын плей-оффын тоглолтын дүн

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.