К.Роналду шинэ найз бүсгүйтэй болжээ

2015 оны 05-р сар 27-нд 15:09 цагт
Мэдээний зураг,

Өнөө цагийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду шинэ найз охинтой болжээ. Тэрээр өмнө нь И.Шейк гэдэг Орос гаралтай загвар өмсөгчтэй үерхэж, хамтран амьдарч байсан ч удалгүй хоёр тийш болсон. Үүний дараа К.Роналду Италийн загвар өмсөгч, жүжигчин Алисса хэмээн бүсгүйтэй нэр холбогджээ.

Одоогоор К.Роналдугийн шинэ найз бүсгүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна. Ямар ч байсан хосууд далайн эрэг дээрх наран шарлагын газар зугаалж байгаад сэтгүүлчдийн дуранд өртсөн гэнэ. Мөн Поругалын хөлбөмбөгийн холбооны нэгэн уулзалтанд дээр хамтдаа ирсэн юм.

2008, 2013, 2014 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналду 1985 онд төрсөн. Анх нутгийнхаа “Спортинг” клубээс гараагаа эхэлж, 2003 онд Английн алдарт “Манчестер Юнайтед” багт ирсэн. Будант Альбионд “Аваргуудын лиг”, “Премьер лиг” зэрэг бүх том тэмцээнд түрүүлсэн бөгөөд 2009 онд Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клубт ирж байлаа. Тэрээр Эзэн хааны багийн хамтаар бүх амжилтаа давтсан бөгөөд өнөө жил “Аваргуудын лиг”-ийн хагас шигшээд Италийн “Ювентус”-т хожигдсон.

Энэ үйл явдлын дараа “Реал Мадрид”-ын ерөнхий менежер К.Анчелоттиг ажлаас нь чөлөөлөх шийдэрийг багийн ерөнхийлөгч Ф.Перес гаргахад К.Роналду дургүйцэж буйгаа илэрхийлсэн нь олны анхаарлыг татаад байна.

Эх сурвалж: allpics4us.blogspot.com

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.