Ц.Оюунгэрэл: Манайх хүний эрхийг зөрчдөг учраас хөрөнгө оруулагчид зугтаж байна

Twitter Print
2015 оны 05-р сар 27-нд 11:51 цагт
Мэдээний зураг,

-Хүний эрх зөрчигдөж байгаа талаар та сүүлийн үед шүүмжлэх болсон. Хүний эрх, эрх чөлөөний тогтолцоо, хуульд томоохон өөрчлөлт хийх нь гэж ойлгож болох уу?

-Хүний эрх гэдэг бүх цаг үед хэзээ ч, ямар ч хэлбэрээр зөрчигдөж магадгүй эмзэг зүйл учраас өндөр сонор сэрэмжийг шаарддаг. Зөрчигч нь тухайн цаг үеийн төр, Засгийн газар байдаг. Ойрын үед яагаад хүний эрхийг ярьж эхэлсэн бэ гэвэл УИХ-д орж ирж байгаа хуулиудтай холбоотой. УИХ дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай гээд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулиуд яригдаж байна. Тиймээс чанартай, хүнээ дээдэлсэн, цоорхойгүй хууль батлалцахын тулд судлах, ярих, иргэдтэй уулзалт зөвлөгөөн хийх зайлшгүй шаардлага гарч байна. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд илүү их анхаарал хандуулж байгаа. Эдийн засгийг дордуулж байгаа бас нэг хүчин зүйл нь хүний эрхийг зөрчих явдал болж байгаа.

-Хүний эрхийн зөрчил, эдийн засгийн доройтол хоёр ямар замаар холбогдоно гэж?

-Эдийн засгийн хүнд­рэлийг судлаад үзэхэд яалт ч үгүй хүний эрхийн зөрчил дээр очиж байна. Бид хөрөнгө оруулагчдын, бизнесийнхний эрхэнд асар ихээр халдах болжээ. Бүр хүний эрхийг зөрчихдөө шүүхийн шийдвэргүйгээр халддаг зэрэг Монголд байгаа хавтгайрсан зөрчил нь эдийн засгийг доройтуулж байна гэж үзэх үндэслэлтэй байгаа. Асуудалд анхаарах цаг нь болсон.

-Яаж...

-Шүүхийн шийдвэргүйгээр хорих, данс, өмчид нь халдахын зэрэгцээ зорчих эрхийг нь хасчихдаг. Сүүлийн хоёр жил энэ үзүүлэлтүүдээр дэлхийн хэвлэлээр Монгол Улс шүүмжлүүллээ. Дэлхий нийтэд хүний эрхийг хоёр чиглэлээр хамгийн ноцтой зөрчих явдал байдаг. Нэг нь цаазаар авах ялыг хэрэгжүүлэх бол нөгөө нь хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрхээ эдэлснийх нь төлөө шоронд хорих. Хүний эрхийг ингэж зөрчсөн гэж Монгол Улс өмнө нь шүүмжлүүлдэг байсан бол одоо Hotel Mongolia гэдэг боллоо. “Hotel California” гэж сайхан дуу байдаг. “Eagles” хамтлагийн 1960-аад онд дуулж хит болсон тэр дуунд“Калифорни хот үнэхээр гайхалтай юм. Энд нэг л ирсэн бол үүрд үлдэхийг хүсмээр сэтгэл татам, сайхан” гэсэн утгатай. Гэтэл гадныхан ёгтолж “Монгол Улс бол хатуу ширүүн уур амьсгалтай, хатуу ширүүн орон юм. Төр нь, нийгэм нь хатуу юм. Тэнд очсон л бол буцаад явъя гэсэн ч гаргахгүй” гэдэг утгаар шүүмжилж тийм хоч өгчихөөд байгаа. Энэ хоч хөрөнгө оруулагчдыг Монголоос шууд үргээж, тойроход хүргэж байгаа. Яагаад гэвэл “Та Монголд очно. Очиход хөрөнгийг чинь хурааж аваад дансыг чинь хаана. Тэгээд өөрийг чинь эх орон руу чинь буцааж гаргахгүй, эцэг эх чинь нас барж байсан ч хамаагүй” гэж гадаадын хэвлэл мэдээллээр бичсэн учраас. Хөрөнгө оруулагчид эхлээд биднийг гуйдаг байсан бол муу муухай нэр хочтой болсноор бид тэднийг царай алдан гуйхад хүрсэн. Эдийн засгийг, улс орноо ийм байдалд оруулсан нь хүний эрхэнд хайхрамжгүй хандсантай холбоотой. Тэгэхээр хүний эрхээ хаа сайгүй сайтар манаж чадвал эдийн засаг, бусад асуудлууд аяндаа шийдэгдчихнэ. Уг нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эдлэх эрх тун олон. Гэхдээ бид үүнийг харж, хамгаалж, хууль бүртээ бэхжүүлж чадахгүй байна.

-Хуулийг хэрэгжүүлэгч байгууллагууд л үүнд буруу­тай биз дээ?

-Би Калифорни мужийнманай АТГ шиг үүрэг бүхий байгууллага дээр очиж ажиллаж байсан. Муж улсынхаа хамгийн нээлттэй байгууллага юм билээ. Дуртай иргэн нь очоод хэний ч хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцаж болно. Хүссэн үедээ зөвлөгөө авна. Улстөрчид бизнесийнхэн нь ч очиж зөвлөгөө авдаг. Нэг үгээр хэлбэл соён гэгээрүүлэх ажлыг хийж иргэдээ аль болох авлигаас ангид байлгахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг гэсэн үг. “Та ийм шийдвэр гаргавал хэрэгт орно. Ингэж шийдвэл таны эрх ашиг нийтийн эрх ашгийг хохироохгүй” гэх мэтээр. Эсвэл “Та ийм зөрчил гаргачихаад залруулалгүй удсан учраас одоохон арга хэмжээ авахгүй бол Эрүүгийн хэрэг болох нь” гэж зөвлөөд хүнээ хэрэгт оруулахгүйн тулд хойноос нь хөөцөлддөг. Мөн албан тушаалтнуудыг тушаал шийдвэр гаргах бол “Энэ заалт нь нийтийн эрх ашигт хохирол учруулж цаашдаа авлига өгч авах сэдэлд хүр­гэх магадлалтай учраас өөрөөр шийдэх ийм боломж байна” гэдэг. Манайх ч АТГ байгуулахдаа улс төрийг цэ­вэр болгоно гэж хуулийг нь баталж өгч байсан. Гэтэл энэ байгууллага өнөөдөр улс төрийг цэвэр байлгах бус улс орны хэмжээнд гар хүрч болох бүхнээ нухчин дарах ёстой. Хорьж цагдах хүн бүрийг, хааж болох бүх дансыг хаах ёстой гэдэг байдлаар ажиллаад эхэлчихлээ. Ингэж л ажил үүргийнх нь чиглэл өөрчлөгдөж улс төрийг, улс орныг айдаст автуулчихаж байгаа юм. Дээр нь эдийн засгийг хамгийн ихээр хорлож байна. Тэгэхээр аливаа гүй­цэтгэх ажиллагаа явуулах байгууллагын эрх хэмжээний тухай хуулийг хамгийн сайн хийж өгөлгүй хаях нь аюултай. Үүнийг АТГ-ын жишээ харуулж байгаа.

-Прокурорын мөрдөнг АТГ-т нэгтгэснээс хойш тэд хэрээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулах болсон гэдэг. Хуулийг яам нь санаа­чилж гишүүд дэмжсэн биз дээ?

-УИХ-ын гишүүдэд бүрэн ойлголт өгөх хугацаагүйгээр буюу их хурдан батлагдчихсан хууль. Би ч өөрөө буруутай этгээдүүдийн нэг. Яагаад гэвэл Мөрдөн байцаах албыг АТГ руу оруулах нь зөв юм байна гэдэг шийдвэрийг гаргахдаа ганц мэдэгдлийн дагуу кноп даралцсан. Энэ шийдвэрээ одоо засалцах ёстой гэж бодож байгаа. Учир нь улсын хамгийн том мөрдөн шалгах үүрэг бүхий байгууллагад өөрийг нь хянах, шалгах ганц байгууллагаа харьяалуулсан нь АТГ-ыг 15 толгойтой мангас болгосон. Тиймээс бид үүнийг засах л ёстой.

-Яаж засах вэ?

-Аливаа байгууллагын ажиллах хүрээ нь хамгийнтодорхой байх ёстой. Авлига гэж юуг хэлэх вэ гэдэг ч тодорхой байх ёстой. Манай хууль нэг тийм ерөнхий, нэгэндээ тал засвал түүнийг авлига гэнэ гээд тодорхойлчихсон. Бараг цагаан сараар хадаг барьж золговол авлига болчих гээд байгаа. Тэгэхээр одоо үнэхээр материаллаг зүйлээр нотлогдож чадах, ашиг хонжооны төлөө хийсэн үйлдлийг нь авлига гэж үзээд түүнийгээ нотол гэдэг хүрээнд оруулж өгөхгүй бол энэ байгууллага дөрвөн зүг найман зовхис руу тэлж, дэлж болдог хэмжээлшгүй эрхтэй болчихоод байна. Ийм хэмжээ хязгааргүй эрх мэдлийг өгчихсөн юм бай­на гэдгээ хэмжээ хязгааргүй эрх мэдлийг хэрэгжүүлэх, гүй­цэтгэхийг хүссэн, шунасан удирдлага гарч ирсний дараа л мэдэж байна. Сая их өргөн хүрээнд гүйцэтгэл явлаа. Биз­нес, хөрөнгө оруулагч, улстөрчдийн гээд хамраагүй хүрээ алга. Сүүлдээ бүх хүнийг хамруулахыг хүсч, хуулиа нэмж чангаруулах хөтөлбөр хүртэл явж байсан.

-Одоо тэгэхээр энэ газрыг яах ёстой юм. Татан буулгах уу?

-Гишүүд хүний эрхээ хам­гаал­даг болохын тулд хэмжээ хязгааргүй эрх мэдлийг нэг байгууллагад өгөхөө больё гэдэгт санал нэгдчихээд байгаа. Харин АТГ-ыг татан буулгахыг би дэмжихгүй. Ямар шийдлийг дэмжих вэ гэвэл авлига гэдгийг маш тодорхой томьёолоод авлигатай тэмцэх хүрээг нь хамгийн чанд хашиж өгсөн эрх мэдлийн тодорхой хуваарилалтад оруулахыг дэмжинэ. Хэт туйлшраад авлигатай тэмцэхийг зогсоож огт болохгүй.

-Та сайд асан Л.Гансүхийн ярилцлагыг уншсан уу. Шүүхийн шийдвэргүйгээр хорихгүй, шөнийн цагаар баривчилгаа явуулахгүй зэрэг бүхий заалтыг зөрчин хүмүүсийг торны цаана суул­гаж байгааг ярьсан байсан?

-Л.Гансүхийн хэрэг баривчилгаанаасаа эхлээд хүний эрхийн ноцтой олон зөрчлийг агуулж байгаа. Гэтэл АТГ ямар ч зөрчил гаргаж байсан шийтгэх нэг ч заалт байхгүй. Төсвийг нь хасах эрх ч УИХ-д байдаггүй. Бид одоо хуульдаа өөрчлөлт оруулж та бүхэн авлигатай энэ хүрээнд тэмц. Эрх мэдлээ хэтрүүлэн хүний эрхийг зөрчвөл төсвийг чинь танана гэдэг болох ёстой. Өнөөдрийн хувьд АТГ-т бүх хүнийг цагдах эрхийг нь өгчихөөд дээрээс нь УИХ өөрийнхөө эрх мэдлийг хүртэл өгчихсөн байгаа юм. Ямар вэ гэвэл төсвийг нь хянах ч боломжгүйгээр буюу АТГ-ын хөрөнгийг хэн ч танаж, хасч болохгүй гэсэн заалттай. Арай л хэтэрхий хуультай.

-Тэгвэл авлигатай тэмцэх хүрээгээ яаж тодорхойлох ёстой юм?

-Улс төрийн хүрээг л шалгах ёстой. Улс төрийн, төрийн хүрээнд буруу гарын мөнгө орж ирвэл гаднаас л байж таарна. Улстөрчид нэгэндээ мөнгө өгөөд гүйгээд байхгүй байх. Уг нь энэ хүрээг цэвэрхэн байлгах үүрэгтэй л байгууллага ш дээ, АТГ.

-Хүний эрхийн 14 дэх илтгэлд юу гэж туссан байна. Ер нь ямар хэлбэрээр хүний эрх зөрчигдөж байгааг тусгаж уу?

-Эрүүдэн шүүх аргаар ялыг бусдад тохох, хүнтэй зүй бусаар харьцах байдал эрс нэмэгдсэн гэж гарсан. Хамгийн түгшүүртэй үзүүлэлт нь энэ. Нөлөөлж буй хамгийн том зүйл нь гүйцэтгэх ажлын практикт байгаа бололтой. Германы жишээ гэвэл шоронд гүйцэтгэх ажил явуулахыг хориглодог. Яагаад гэвэл төр хүний үндсэн эрх чөлөөг нь хасчихаж байгаа учраас нэмж эрүүдэн шүүж, тагнаж болохгүй. Тийм учраас Германд Деррик кинонд гардаг шигээр хэрэг илрүүлэлт явагддаг. Харин Монголын Деррикүүд хаана байна гэвэл гадуур л лав ганц ч алга. Тэд аль болох л миний хэрэгтнүүдийг хориод өг, тагнаад, чагнаад өг гэж байна. Тэр бүхний эцэст би хэргээ бичье гээд зохион бичлэгийн хэлбэр рүү орчихсон. Толгойгоо ажиллуулах бус аль болох л хүнээ тагнаж байгаад хорьж аваад тамлах ажлаа хийх гээд байдаг болчихсон.

-Бас л хуулийн өөрчлөлт шаардлагатай гэсэн үг үү?

-Тийм. Гүйцэтгэх ажлыг явуулах хэмжээ хязгаарыг нь тогтоож өгөх ёстой. Гүйцэтгэх ажлыг нь хийхдээ хүний эрхийг зөрчихгүй гэх мэтээр. Би цагдан хорих газарт очиж үзсэн. Тэнд тэр чигээрээ мөрдөн байцаах ажиллагаанд үйлчилж байгаа юм. Сэжигтнийг аль болох л өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байх санаатай. Уулзуулбал бас л хооронд нь бичиг цаас дамжуулах боломжийг нь хязгаарлах, юу ярьж байгааг нь сонсох зорилготой. Гэсэн атлаа мөрдөн байцаагч нартай аль болох олон уулзуулж, саруул цэлгэр өрөөнд зодож нүдсэн ч болохоор гүйцэтгэх ажиллагаа явуулах орчинг бэлдэж өгсөн байдаг.

-Тийм зүйл байгаа гэдэг ч батлаад ярьсан хүн байдаггүй. ШШГЕГ, цагдаа гээд хууль хүчнийхэн бүгд л үүнийг үгүйсгэдэг биз дээ?

-Цагдан хорих байгууллага тагнаж, чагнадаг гэдгээ олон удаа нотолсон. Жишээ нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоригдож байхад бичлэг хийчихсэн түүнийгээ цацаад байсан биз. Тэр үйлдлээрээ “Бид цагдан хоригдсон хүнийг нууцаар бичиж, тагнаж байна. Эрүүдэн шүүлтийг ингэж хийдэг юм” гэдгээ шууд хэлээд өгчихсөн явдал. Мөн Л.Гансүх өмгөөлөгчтэйгөө цагдан хорих байгууллагад уулзаад хоорондоо ярилцахдаа цаасан дээр тэмдэглэж байсныг нь олж авсан. Тэгээд өмгөөлөгчийг нь сүрдүүлж, сөрөг хэрэг үүсгэх оролдого хийсэн. Дахиад л “Цагдан хорих байгууллагад гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулж олсон материалаа хэргийг шийдвэрлэх нотлох баримт болгодог” гэдгээ хэлээд өгчихөж байгаа хэрэг. Гэтэл хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг ч өгөх шаардлагагүй.

-Тэгэхээр өнөөдөр үйлчилж байгаа бүх хууль ёс зүйгүй. Бүгдийг нь шинэчлэх ёстой гэсэн үг үү?

-Хууль эрх зүйгээ хамгийн дээд шатанд гаргаж шинэчлэх ёстой. Хоёрдугаарт тогтолцоо буюу хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хүний эрхийг дээдлэх мэдрэмж, мэдлэгийг дээшлүүлэх ёстой. Гуравдугаарт улстөрчид нь хүний эрх зөрчигдөж байхад улам өөгшүүлээд байж болохгүй. Нэг ёсондоо асуудлыг цэгцлэх улс төрийн хүсэл сонирхол байх ёстой.

Л.Мөнхтөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • dood ataachid

      (178.192.168.128) 2015-05-28 18:00
      • 0
      • 0

      Mash undur bolovsroltoi daruuhan buguud saihan mongol busgui.. Standford d aldart professoruud amaa olohgui magtdag yum ..mongolin min baharhal bolson huduu gazar turj ussun bolood teruu jinhene mongol chanaraa hadgalsan saihan busghi.. Hotod surguuli tugssun ineedmiin baliar zavhai huuhnuudigg bodohod jinhene emegteileg.. Hunii huviin amidral urid nuhur n nas baraad daraa n huntei suuj boldoggui yumuu .. ene door bichsen ataarhuu garig gadaad baitugai shivertei archichin mongol n toohgui .. buu ataarh ene saihan busguid

      Хариулах

    • mongol

      (202.179.20.72) 2015-06-25 20:12
      • 0
      • 0

      chi hol anduurch bn.naadah chin 80 garsan emeeg emnelegt deerelheed shudnii emchiin sandal deerees buulgaad ohinoo suulgaj baisan daa uneheer uruvdultei.zugeer buudaad hayachihmaar jinger shig sanagdaj bj bilee.

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.39) 2015-05-27 23:49
      • 0
      • 0

      энэ хүүхэн чинь гадаад нөхөртэй болохоор ингэж гадаадын компанийг хамгаалаад байгаа юм..монгол ер нь ерөнхийлөгчийн засаглалтай болмоор юм..

      Хариулах

    • баатар

      (112.72.13.104) 2015-05-27 19:18
      • 0
      • 0

      Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг. Дээрээ суудлаа олохгүй болоо дорло гүйдлээ олохгүй гэх зэрэг үгсийг 76 минь сага. Дараа нь хууль тогтоох засаглалаа 2 тэнхимтэй болгрж Монгол эх оронд минь шудрага ес тогтоох эхний алхамыг тавьж өгөөч гэж сөгдөн гуйя

      Хариулах

    • Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ: 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ 6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана.

      Хариулах