Хууль бусаар согоо агнасан байжээ

Twitter Print
2015 оны 05-р сар 26-нд 19:46 цагт
Мэдээний зураг,

ЧД-ийн 8-р хорооны иргэн, 26 настай О нь бусадтай бүлэглэн хууль бусаар согоо агнасан байсныг Цагдаагийн байгууллага илрүүлжээ. Гэмт этгээдүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас согоо агнан “Их ав” дэлгүүрийн гадна явж байхад нь баривчилсан аж. Мөн эд мөрийн баримт болгон АНУ-д үйлдвэрлэсэн “Sawage” маркийн бууг хураан авсан байна.

Одоо дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгаж байгаа юм. Иргэд аливаа гэмт хэргийн золиос болохгүйн тулд хууль бус үйлдэл хийхээс зайлсхийж байхыг цагдаагийн газраас анхааруулж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.