Нэгэн өндөр настан эцсийн хүслээ гүйцээж чадаагүй түүх

Twitter Print
2013 оны 12-р сар 18-нд 16:34 цагт
Мэдээний зураг,

АНУ-д радиогын “Howard Stern show” цэнгээнт нэвтрүүлэгт оролцон түрүүлж, биеэ үнэлэгч хүүхнүүдтэй нэг шөнийг хамт өнгөрөөх шагнал хүртсэн өндөр настан болзоот хугацаа болохоос хэдхэн цагийн өмнө харамсалтайгаар нас барсан мэдээг New York Daily News сонин нийтэлсэн байна.

Иллинойс муж улсын иргэн 86 настай Жонни Оррис гэгч уг “зугаатай” болзооныхоо өмнө зоогийн газар давтсан үхрийн мах идэж байхдаа хахаж нас барсан аж. Түүний цогцост задлан шинжилгээ хийсэн албан ёсны мэдээлэл хэд хоногийн дараа гарах тухай USA Today сонин мөн мэдээлсэн бөгөөд “Хөгшин Оррис зоогийн газарт өөрийн ач хүү Эд Оррисын  хамт орсон, харин түүнийг хахах үед ач нь туслах боломжгүй байсан юм байх даа. Дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч нар харамсалтай нь амийг нь аварч чадаагүй байна” гэж тэмдэглэжээ.

Жонни Оррисын эхнэр  11 жилийн өмнө нас барсан бөгөөд өнгөрсөн аравдугаар сард тэрээр этгээд гаж дуулиан тарьдагаараа алдартай хөтлөгч Ховард Штерны өндөр настангуудын дунд явуулдаг нэвтрүүлэгт оролцохоор шийдсэн байна. Харин нэвтрүүлэгт оролцох өргөдлийг түүний ач хүү өвөөгийнхөө нэрийн өмнөөс өгсөн байжээ. Нэвтрүүлгийн төгсгөлд ялагчдыг тодруулахад Оррис өөрөө шагналынхаа болзолыг тодорхойлсон бөгөөд Невада муж улсын “Bunny Ranch” гэгдэх эмсийн хүрээлэнгийн утсаар холбогддог хоёр бүсгүйтэй хамтдаа байхыг хүсчээ.

АНУ-ын хууль ёсоор бол биеэ үнэлэх явдлыг муж улс бүр өөрийнхөөрөө зохицуулдаг. Харин Невада муж улс эртний энэ мэргэжлийг хуулиар хориглоогүй байдаг. Харин нэвтрүүлгийн ялагч нэгэнт байхгүй болсон учраас түүний хожсон эрхийг ач хүү нь хүлээн авч уг эмсийн хүрээлэнд үнэ төлбөргүй үйлчлүүлэх болсон бөгөөд энэ эрхээ ач хүү нь аль хэдийнэ эдэлснийг сурвалжлагч нар олж мэдсэн байна. 

Сонирхолтой нь Жонни Оррис Невадад очихдоо хүүхнүүдийн гар цайлгахын тулд 10 мянган доллар авч явсан боловч одоо энэ мөнгө олдохгүй байгаа бөгөөд ач хүү Эд мэдэхгүй байгаа гэнэ. Цэнгээнт нэвтрүүлгийн хөтлөгч Ховард Штерн талийгаачийн ар гэрийнхэнд харамсаж байгаагаа илэрхийлж, энэ гэнэтийн үхэл түүний хүсэж байсан дурлалын охин тэнгэрүүдийг цочролд оруулж харуусан гашуудаж байгааг мэдэгдсэн байна.  

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.