“Багахангай марафон-2019” өсвөр, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Twitter Print
2019 оны 05-р сар 31-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

“Багахангай марафон-2019” өсвөр, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос 8 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан энэ удаагийн тэмцээнд нийтдээ 700 гаруй тамирчин өрсөлдлөө.

Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан “Багахангай марафон” УАШТ өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээн өсвөр нас, насанд хүрэгчдийн ангилалд шилдгүүдээ тодруулсан юм.

“Багахангай марафон-2019” УАШТ-ийг Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо Багахангай дүүргийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулдаг. Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-д 518, өсвөрийн ангилалд 220 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. “Багахангай марафон” УАШТ тамирчдын хүсэн хүлээсэн томоохон өрсөлдөөний нэг болж чаджээ.

“Багахангай марафон-2019” насанд хүрэгчдийн УАШТ-д хөнгөн атлетикийн шигшээ багийн шилдэг тамирчид өрсөлдсөн. Насанд хүрэгчид хэт холын 50 км, 50 км буухиа буюу 5х10 ангилалд, 10 км-ийн зайн ангилалд оролцсон юм. Насанд хүрэгчдийн 50 км-ийн буухиа төрөлд 18-34, 35-аас дээш нас гэсэн 2 ангилалд медалийн эздээ тодрууллаа. Насанд хүрэгчдийн 10 км-ийн зайн уралдаанд эмэгтэйчүүдээс хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин ОУХМ Б.Мөнхзаяа түрүүлж ОУХМ Г.Хишигсайхан, Ч.Шинэцэцэг нар удаах байруудад шалгарлаа. Харин эрэгтэйчүүдээс ОУХМ Н.Мөнхбаяр алтан медаль хүртэн ОУХМ Д.Гантулга, Г.Одхүү нар мөнгөн хүрэл медалийн эзэд боллоо. Мөн тэмцээний хажуугаар Зэвсэгт хүчний АШТ 50 км өртөөт марафон, Багахангай 30 жилийн ойн нэрэмжит кросс гүйлтийн АШТ тус тус болж өндөрлөлөө.

“Багахангай марафон-2019” УАШТ-ий өсвөрийн ангилалд тамирчид 11 хүртэлх насныхан 1 км, 12-13 нас 2 км, 14-15 нас 3км, 16-17 нас 5 км-инй зайд өрсөлдлөө. Энэ удаагийн тэмцээнд орон нутаг, нийслэлийн дүүргүүд мөн спорт хороодоос гээд нийт 30 гаруй багийн тамирчид оролцлоо.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.