Риогийн дэвжээн дээр сонгомол, чөлөөтийн 336 бөх барилдана

Twitter Print
2015 оны 05-р сар 26-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Ирэх онд Бразилийн Рио де Жанейро хотноо зуны Олимпийн XXXI дэх наадам болно. Хүн төрөлхтний спортын хамгийн том баярт оролцох тамирчдын сонгон шалгаруулалт эхэлсэн билээ. Чөлөөт бөхийн төрөлд (эрэгтэй, эмэгтэй чөлөөт, сонгомол барилдаан) нийтдээ 336 тамирчин Олимпийн эрх олгох аж.

Энэхүү эрхийн тэмцээн нь 2015 оны есдүгээр сарын 7-ноос 12-ны хооронд АНУ-ын Лас Вегас хотод болох дэлхийн аваргаас эхлэн 2016 оны тавдугаар сарын 6-наас 8-ны хооронд Турк улсын Истамбул хотод болох “Хоёр дахь сүүлчийн боломж” нэртэй тэмцээнээр хаалтаа хийнэ.

Чөлөөт, сонгомол бөхийн спорт нь анхны зуны Олимпийн наадамд оролцож байсан ууган төрлийн нэг нь аж. 1896-2012 оны хооронд болсон зуны Олимпийн наадмуудад хуучнаар ЗХУ-ын баг 62 алт, 31 мөнгө, 23 хүрэл, нийт 116 медальтй нийт орнуудыг тэргүүлдэг. Харин АНУ 50 алт, 43 мөнгө, 32 хүрэл, нийт 125 медальтай удаалдаг юм. Мөн Монголын чөлөөт бөхийн тамирчид 4 мөнгө, 5 хүрэлт медальтай дэлхийд 39-р байр эзэлдэг билээ.

Зуны Олимпийн наадмаас медаль хүртсэн орнууд (эхний 24 улс)

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.