НАТО-ийн орнуудын нисэх хүчний өргөн хүрээтэй сургуулилт Европт эхэллээ

Twitter Print
2015 оны 05-р сар 26-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Европт есөн орны нисэх хүчин оролцсон Arctic Challenge Exercise 2015 (ACE 15) агаарын цэргийн сургуулилт эхэллээ. Швед, Финлянд, Норвег, АНУ, Их Британи, Нидерланд, Швейцар, Герман, Францын нисэх хүчнүүд энэ өдрүүдэд Скандинавын гурван улсын нутаг дэвсгэрт сургуулилт хийж байгаа бөгөөд сургуулилт зургадугаар сарын 5 хүртэл үргэлжлэх юм байна.

Норвегийн батлан хамгаалах яамны цахим хуудсанд өгсөн мэдээллээр, нисэх хүчний маневр сургуулилтад F-16 болон F-18, Hawk T1, Tornado GR4, Mirage 2000, Eurofighter Typhoon, Jas 39 Gripen нэр төрлийн 115 сөнөөгч онгоц оролцож байгаагийн зэрэгцээ НАТО-ийн тагнуулын Awacs онгоц, нисэх онгоц цэнэглэгч, тээврийн DA-20 Jet Falcons зэрэг онгоц оролцож байгаа аж.

Норвег, Швед, Финляндын хойд хэсэгт НҮБ-ын мандат дор олон улсын энхийг сахиулах үйл ажиллагааг хангах зорилгоор зохион байгуулагдаж байгаа уг сургуулилтад нийт 4000 цэргийн албан хаагч оролцож, тэнгэрт нэг дор байлдааны 90 онгоц хөөрөх өргөн боломж нээж өгсөн гэж тэмдэглэж байгаа аж.

Зургадугаар сарын 5-нд уг сургуулилт өндөрлөсний дараа Швед улсад мөн 17 улс орон оролцсон тэнгисийн цэргийн Baltops 2015 сургуулилт эхлэх ажээ.

НАТО-ийн хүрээнд зохион байгуулагдах энэ сургуулилт Балтийн тэнгисийн өмнөд хэсэгт болох бөгөөд зургадугаар сарын 20 хүртэл үргэлжлэх юм байна.

НАТО-ийн гишүүн орнуудын хүрээнд удаа дараа явагдаж байгаа цэргийн эдгээр сургуулилтуудад Москва болгоомжтой байр суурь баримтлаж байгаагаа мэдэгдэж,  "ОХУ-НАТО-ийн хоорондын хэлэлцээрт бидний хүлээсэн үүрэг хариуцлагад ноцтой аюул занал учруулж байна" гэж Умард Атлантын эвсэлд тус улсын төлөөлж буй Александр Грушко мэдэгдсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.