Дээд сургуульд заахаа мартдаг 11 зүйл

Twitter Print
2016 оны 06-р сар 04-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Дээд сургуульд заахаа мартдаг 11 зүйлийг Билл Гейтс ингэж хэлж байна. Үүнд:

1.Амьдрал шударга бус үүнтэй эвлэр.

2.Хорвоо ертөнц чиний сэтгэл санаа, өөрийгөө хүндэтгэх үзлийг нулимаад л хаячихна. Чиний сайн тал, нэр хүндийг зөвшөөрөхийн өмнө чамаас ямар нэгэн амжилт бүтээл шаардана.

3.Сургуулиа төгсмөгц жилийн хэдэн сая төгрөгийн цалин авах магадлал бараг үгүй. Чи “гавъяа байгуулаагүй” цагт компаний дэд ерөнхийлөгч болохгүй.

4.Хэрэв чи багшаа хатуу чанд, шаардлага өндөртэй гэж бодож байвал захиралтай болохоо түр хүлээсэн нь дээр. Багшаас ялгаатай нь захирал үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлснээс хамааран чамд мөнгө өгөх эсэхээ шийддэг.

5.Зах дээр наймаа хийхийг өөрийн нэр хүндэд таарахгүй ажил гэж бүү бод. Чиний өвөг дээдэс ямарч ажлыг, ийм ажлыг ч сайхан боломж гэж үзэж хөлжиж чадсан түүхтэй.

6.Бүтэлгүйтэх болгондоо эцэг эхээ буруутгах гэж бүү яар, бүү үглэ. Өөрийн бүтэлгүй яваад шантарч болохгүй. Харин алдаанаасаа суралц.

7.Чамайг төрөхөөс өмнө эцэг эх чинь одоо чамд санагдаж байгаа шигээ ийм уйтгартай, сонирхолгүй хүмүүс байгаагүй. Тэд чамайг хүүхэд насаа санаа зовоох зүйлгүй өнгөрөөг гэж, чиний хувцас хунарыг угааж, чиний өөрийгөө өргөмжлөх чалчаа үгийг сонссоор ийм болсон юм. Тиймээс “гэрээ засаад төрөө засах”-ын өмнө өөрийнхөө өрөөг янзалж цэгцэлсэн нь дээр.

8.Танай сургууль ялагчид, ялагдагсад гэж хуваагдахаа больсон. Зарим сургуульд муу дүн авахаа бүр байсан. Хичнээн л бол хичнээн удаа шалгалт шүүлэг өгч болно. Харин энэ бүхэн бодит амьдралтай огтхон ч адилгүй. Амьдралд чи ганц л удаа шалгалт өгнө гэж ойлгох хэрэгтэй.

9.Амьдрал жилийн 4 улиралд хуваагдахгүй. Түүнд зуны амралт гэж үгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход тусална. Үүнийг ч хувийн чөлөөт цагаар амжуулах ёстой.

10.Бодит амьдарлыг зурагтаар үзүүлж байгаатай бүү андуур. Амьдрал дээр хүмүүс ихэнх цагаа кафед бус, ажлын газартай өнгөрөөдөг.

Эцсийн зүйл:

11.Нүдний шилтэй “онцчуудтай” сайн харилцаатай бай. Хожим тэдний нэг чиний дарга болох магадлал өндөр. 

www.oyunsurtal.blogspot.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.